Онлайн шоп буюу интернэтээр бараа захиалж, авах үйлчилгээ дэлгэрч, хөл хорио тогтоож эхэлсэн үеэс илүү идэвхжсэн. Гэтэл уг үйлчилгээ тэр бүр сэтгэлд хүрдэггүй, үнэ нь тэнгэрт хадсан, чанаргүй зэрэг нь иргэдийг бухимдуулах шалтгаан болж байна.
Манай сайтын редакцид фэйскбүүк, болон инстрагмын худалдааны цахим хуудаснаас бараа бүтээгдэхүүн худалдаж авснаас болж хохирсон, авсан газраа буцааж өгөх гэсэн боловч “авахгүй байна” гэх гомдол хэд хэдэн иргэнээс ирсний дагуу дараах мэдээллийг бэлтгэлээ.
Цахим худалдаа цаг заваа хэмнэх боломжийг боломж олгож байгаа ч нөгөө талдаа чанаргүй бараа авч, санхүүгийн хувьд хохирсоор байгаа юм.
Сүүлийн үед сошиал нөлөөлөгчид цахим хуудсаараа дамжуулан маркетинг хийж, цалинжиж байгаа. Олны танил хэн нэгэн тухайн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэсэн тухайгаа хуваалцахад охид, залуусын анхраалыг нь татаж, худалдан авалтад нөлөөлж байна. Гэтэл бодит байдалд дээр чанар үнийн зөрүү байх тохиолдол олон байгааг манай сайтад хандсан иргэд хэлж байна.
Гэтэл бараа бүтээгдэхүүнээ зарах гэж байгаа хүмүүс чанартай хэрэгслээр зураг авч, өнгө дүрсийг нь сэргээж байгаад зарж байгаад иргэд хууртаж байгааг хэлэх хүн олон байна. Үүнийг нь хэлэхээр уурладаг, сөрөг байдлаар харьцаж сэтгэлзүйн дарамт нэмж үүсгэж байгааг ч хэлж байна.
Эцэст нь манай улсад энэхүү цахим худалдаа, харилцааг зохицуулах хууль гэж алга. Тиймээс хуульгүй учраас олон хүн хохирч байгаа энэ байдалд анхаарал хандуулах цаг хэдийнэ болжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна