Гадаадад байгаа Монголчууд 300,000 төгрөгийг Е-barimt системд холбогдон авна


Засгийн газар ээлжит бус хуралдаанаар цар тахлын хөл хорионы үеэр Монгол Улсын иргэн бүрд 300 мянган төгрөгийн нэг удаагийн тусламжийг олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү тусламжийг хилийн чанадад оршин суугаа Монгол Улсын иргэдийн эзэмшиж буй дотоодын банкин дахь дансаар дамжуулан өгөх талаар ГХЯ мэдээллээ. Тусламжийн мөнгийг дараах байдлаар олгохыг мэдэгдлээ. Үүнд:

  • Гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэн цахим төлбөрийн баримтын систем болох www.ebarimt.mn-д /апп болон портал/ бүртгэлтэй бол дотоодын банкны өөрийн дансаа холбоно. Ингэснээр тухайн иргэний и-баримтад бүртгэлтэй дотоодын банкны хувийн данс руу тусламжийн мөнгийг шилжүүлнэ.
  • Хэрэв EBarimt-д бүртгэлгүй бол www.ebarimt.mn сайтаар эсвэл аппликейшнийг татан авч, шинээр бүртгэл үүсгэн дотоодын буюу Монгол Улсын банкан дахь хувийн дансаа холбох юм. Ингэснээр уг системд бүртгэлтэй иргэний хувийн данс руу тусламжийн мөнгийг шилжүүлэх аж. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.109.60
    2021/04/09

    Холбогдож болохгүй байна.Зүгээр маяглалгүй 1072 хувьцааг тараасан банкны дансаар өгөөч

    Хариулах
    • 202.21.108.139
      2021/04/10

      tiim iluu dutuu ajillagaa bolj tuvug uchruulahguigeer nogdol ashig ugsun dansruu shiljuuleech gadaadad amidardag irged ebarimtad burtguuleh hereg bhgui

  • 64.119.26.193
    2021/04/09

    ebarimt gadaadaas holbogddoggui sanagdah yum

    Хариулах