Монгол Улс "Мазаалай" бондын өр төлбөрийг дөрөвдүгээр сарын 6-нд бүрэн барагдуулж дууссан талаар Сангийн яамнаас мэдээллээ.
Таван жилийн хугацаатай, жилийн 10.875 хувийн хүүтэй уг бондын төлбөрийн үлдэгдэл төлбөр болох 133 сая буюу хүүгийн төлбөрийн хамт 140 сая ам.долларыг нь төлсөн тухай Сангийн яамны өрийн удирдлагын хэлтсийн дарга Б.Сүх-Очир тайлбарлав.
Тэрбээр "2021 оны улсын төсөв дээр бид энэ жил 1.8 их наяд төгрөгийн үндсэн төлбөр, 1.1 их наяд төгрөгийн хүүгийн төлбөр төлнө гэсэн байгаа. Үүнээс 2021 онд төлөх хамгийн том дүнтэй, гадаад арилжааны нөхцөлтэй үнэт цаас бол "Мазаалай" бөгөөд дөрөвдүгээр сард бүрэн төлж дууссан" гэв.
Сангийн яам "Мазаалай" бондоос гадна 2016 онд "Кредит свисс" банкнаас авсан 250 сая ам.долларын арилжааны нөхцөлтэй зээлийн үлдэгдэл төлбөр болох 60 сая ам.долларыг мөн 2021 оны гуравдугаар сарын 15-ны өдөр төлж дуусгасан байна.
"200 орчим сая ам.долларыг цаг хугацаанд нь төлсөн нь Монгол Улсын Засгийн газарт итгэх хөрөнгө оруулагчдын итгэлээс гадна зээлжих зэрэглэл тогтоодог агентлагуудын хувьд эерэг нөлөөтэй" гэдгийг Б.Сүх-Очир онцоллоо.
Монгол Улсын хувьд
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
192.82.78.125
За яамайдаа ашгүй нэг том юмнаас сална гэдэг их юм даа зөв сэтгэл зөв санаатай төрийн түшээд эх орноо саадгүй л аваад явах юм даа хэрэггүй хүмүүс нь гархаараа уралдаж идээд урцалдаад дуусдаг улам доошоо оруулдаг АНын нөхөд сайн харцгаа
Хариулах202.126.90.94
ашгүй дээ
Хариулах