Тавдугаар сард нийт 16 удаа тусгай нислэг үйлдэнэ


Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас агаарын хилийн боомтыг тавдугаар сарын 1-нээс нээх бэлтгэлийг хангах үүрэг өгсөнтэй холбогдуулан иргэд татан авах тусгай үүргийн нислэгийн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлсэн талаар ИНЕГ-аас мэдээллээ.

Ийнхүү Улсын Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу тусгаарлах байрны багтаамжид нийцүүлэн 2021 оны тавдугаар сард гүйтцэтгэх олон улсын нислэгийн хувааарийг урьдчилсан байдлаар гаргасан байна. 

Гэхдээ энэхүү хуваарь нь цар тахлын тархалтаас хамаарч Засгийн газар, УОК-ын шийдвэртэй уялдуулан өөрчлөгдөх боломжтой гэдгийг сануулав.

Тус хуваарийн дагуу тавдугаар сард нийт 16 удаагийн нислэг үйлдэхээр байна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна