Гуравдугаар сард Санданмэ зиндаанд барилдаж байхдаа бэртсэн сумоч Хибикирюү нас барсан тухай Японы Сүмогийн холбоо пүрэв гарагт мэдэгдэв. 28 настай сумоч толгойгоороо дохён дээр унаснаас ухаан алдаж эмнэлэгт хүргэгдсэн. Улмаар биеийн байдал нь сайжрахгүй байсаар амьсгалын замын цочмог дутагдал гэсэн оноштойгоор нас баржээ.
Барилдааны үеэр түүнийг ухаан алдахад яаралтай эмнэлгийн тусламж үзүүлээгүй, таван минутаас дээш хугацаа зарцуулсан хэмээн Сумогийн холбоо шүүмжлэлд өртөж байна.Энэ спорт бөхчүүдээ доргилтоос хамгаалж чадаагүй гэх шүүмжлэл өмнө ч гарч байсан тул сумогийн дүрэмд шинэчлэл хийхийг Японы олон нийт уриалж байна.
Твиттерт нэгэн хэрэглэгч "Түүнийг ухаан алдаад хөдөлж чадахгүй хэвтэж байхад бусад нь ялалтын ёсолгоо хийж буйг харах жигшмээр байсан. Сумогийн дүрэмд одоо томоохон өөрчлөлт хийх цаг ирсэн" хэмээн бичжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна