“Спутник V“ вакцинаас 40,000 тун өнөөдөр ирнэ

С.Гандэлгэр
2021/05/01

Монгол Улсын Засгийн газар ОХУ-аас коронавирусийн эсрэг нэг сая тун Спутник V вакцин худалдан авахаар гэрээ байгуулаад байгаа. Энэхүү вакцинаас 40,000 тун 4-р сарын 30-нд ачигдаж, Инчоноор дамжин Монголд ойрын хугацаагд ирнэ гэж УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар цахим хуудсаараа мэдэлсэн байна.

Өмнө нь тус улсаас 20,000 тун вакцин татан авч байв.

Манай улс "Астразенека", "Синофарм” компанийн "Вероселл", "Спутник V", Файзер зэрэг дөрвөн төрлийн вакцин хүлээн аваад байна.

Тодруулбал,

  • Хоёрдугаар сарын 22-нд хүмүүнлэгийн шугамаар БНЭУ-ын Засгийн газраас  "Астразенека" вакцины 150 мянган тун,
  • Хоёрдугаар сарын 22-ны өдөр Хятадын Засгийн газраас хүмүүнлэгийн шугамаар  “Синофарм”-ын "Вероселл" вакцины 300 мянган тун,
  • Хоёрдугаар сарын 27-ны өдөр арилжааны шугамаар ОХУ-аас  "Спутник V" вакцины 10 мянган тун,
  • Гуравдугаар сарын 12-ны өдөр олон улсын вакцин хангамжийн “Ковакс” хөтөлбөрийн шугамаар “Астразенека” вакцины 14.400 тун,
  • Гуравдугаар сарын 24-ний өдөр уг хөтөлбөрийн шугамаар “Файзер” вакцины 25.740 тун,
  • Дөрөвдүгээр сарын 2-ны өдөр "Вероселл" вакцины 300 мянган тунг арилжааны шугамаар,
  • Дөрөвдүгээр сарын 21-нд “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд "Астразенека"-гийн вакцины 50.400 тун,
  • Дөрөвдүгээр сарын 22-нд БНХАУ-аас нийт 600 мянган тун “Вероселл” вакцин,
  • Дөрөвдүгээр сарын 28-нд БНХАУ-ын Синофарм компанитай хийсэн гэрээний дагуу ээлжит 334,400 тун Vero Cell вакциныг ус тус хүлээн авсан юм.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.140.11.217
    2021/05/01

    Оросоос вакцин ирэхэд Инчоноор дамждаг нь аль газрын ёс вэ.

    Хариулах