М.Тулгатын тал С.Эрдэнийг нэр дэвшигчээр батламжиллаа


Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах хугацаа өнөөдөр дуусгавар болно. Тиймээс хоёр хуваагдсан Ардчилсан нам өчигдөр тус бүр нэр дэвшигчдээ тодруулах дотоод сонгууль явуулсан.

О.Цогтгэрэл даргатай АН-аас Н.Алтанхуяг, Д.Ганбат, С.Ганбаатар, Х.Тэмүүжин нар өрсөлдсөн бол М.Тулгат даргатай АН-д Ц.Оюунгэрэл, С.Эрдэнэ, Р.Амаржаргал, Л.Гүндалай, Д.Ганбат нар дотоод сунгаанд өрсөлдсөн юм. 

Улмаар М.Тулгат даргатай АН-аас С.Эрдэнэ хамгийн олон санал авсан бол О.Цогтгэрэл даргатай АН-аас Н.Алтанхуяг Ерөнхийлөгчид өрсөлдөхөөр сонгогдлоо. 

Тэгвэл сая М.Тулгатын талын АН-аас Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль нэр дэвшин өрсөлдөх сунгаанд ялалт байгуулсан УИХ-ын гишүүн асан С.Эрдэнийг ёсчлон батламжиллаа. 

Энэ үеэр АН-ын дарга М.Тулгат Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшин өрсөлдөх дотоод сонгуульд ялалт байгуулсан С.Эрдэнэ танд баяр хүргэж, дахин Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахыг хүслээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.72.195
    2021/05/03

    Намаа хоёр хуваачихаад тус тусдаа нэр дэвшүүлж болдог болчихсон юм бол бусад намууд нь ч гэсэн энэ аргыг хэрэглээчдээ.

    Хариулах
  • 103.14.37.125
    2021/05/02

    Амжилт

    Хариулах