Ц.Оюунгэрэл: Цаашид нэг ч цаг, нэг ч өдрийнхөө ажил хөдөлмөрийг зориулахгүй


Ардчилсан намын гишүүн Ц.Оюунгэрэл мэдэгдэл гаргалаа. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа бичихдээ,

"Миний бие 2020 оны 6 сарын 25-нд АН-ын даргын сунгаанд оролцохоо олон нийтэд зарлаж, 2021 оны 1 дүгээр сарын 2-нд АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхийн төлөө өрсөлдөхөө АН-ын гишүүдэд хандан мэдэгдсэнээс хойш тасралтгүй есөн сар хичээж, шударгаар оролцсон улс төрийн үйл хэргээ энэ хүрээд өндөрлөж байна. Энэ хугацаанд Ардчилсан намын доторхи хагарал, эрх мэдлийн төлөөх тэмцэл, хуулийн засаглал ба хувь хүний ноёрхлын халз өрсөлдөөн, мөнгө санхүүгийн дарамт, сонгуулийн процесс дэх шударга ёс алдагдах зэрэг олон зүйлтэй тулгарч нэн ээдрээтэй цаг үеийг тууллаа.

Энэ бол Ардчилсан намын гишүүнээр элссэнээс хойш 29 жилийн хугацаанд тус намын удирдах дээд түвшний албан тушаалд өрсөлдсөн анхны өрсөлдөөн маань байсан. Эмэгтэй хүн нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс эхлэн сунгаа хойшлох, сунгааг дүрмээс авч хаях, дүрмийг дээд шүүхэд бүртгүүлэх гэсэн бүтэлгүй оролдлого болох, цаашид дахин сунгаа зарлах гэх мэтээр тоо томшгүй олон будлиан болсон бөгөөд энэ бүхнийг нэг хуудсанд багтаан буулгах аргагүй юм. Гэтэл өнөө цагийн лидерүүдийг эрх мэдэлд хүргэхийн төлөө хэрхэн олон жил хөдөлмөрлөж явснаа эргэн дурсахад харамсах сэтгэл төрж байна.

Тиймээс, өнөөдрийн төвөгтэй нөхцөл байдлыг бий болгосон АН-ын одоогийн лидерүүд хэмээх байр суурь эзэлсэн хүмүүсийн хэнийг нь ч эрх мэдэлд аваачихын төлөө цаашид нэг ч цаг, нэг ч өдрийнхөө ажил хөдөлмөрийг зориулахгүй гэдгээ үүгээр мэдэгдэж байна.

Цаашдын улс төрийн аливаа үйл ажиллагаагаа цоо шинэ залуу үе улс төрд өндөр ёс зүйтэйгээр түрэн орж ирэх цагийг наашлуулахын төлөө зориулах болно. Учир нь цоо шинэ залуу үе Монгол улсад маань хэрхэн бойжиж, ёс зүйн өндөр хэм хэмжээгээр амьдарч ажиллахыг тэмүүлж байгааг өдрөөс өдөрт харж, тэднээр бахархаж байна.

Монголын маань ирээдүй гэрэл гэгээтэй байх болтугай!" гэв.



Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.133
    2021/05/03

    Sanal neg baina. Sain saihaniig husie. Shine bas eruul zaluusiig demjinee

    Хариулах
  • 202.179.24.73
    2021/05/03

    АН чинь ийм байдалд хүрснийг одоо мэдэж байгаа бол Харамсалтай л байна, АН Нам гэдгээ утгаа алдаж Нам нэртэй Гэмт хэргийн том Бүлэглэл болчихоод тэр Бүлэглэл нь хоорондоо Эрх мэдлийн төлөө яг Мафын бүлэглэлүүд шиг Тулалдаж багагүй цаг хугацаа өнгөрлөө ш дээ, Нам дотроо болж буй энэ үйл явдлыг мэдэхгүй байсан гэхэд даана ч Харамсалтай юм

    Хариулах
  • 202.55.184.253
    2021/05/03

    Ene avgai turiin terguun bolvol gadaad hugshin nuhurn terguun hatagtai gedeg shig terguun nuhur gej yavhuu. Mongol ulsin ard irgedeese oros ehneree nuusan Battulga shig hariin hurgen beruudtei uls boloh bolohnee.

    Хариулах
  • 202.126.88.61
    2021/05/03

    Одоо л мэдээ юу ,гоншигнох оройтсон авхай минь

    Хариулах
  • 172.58.20.51
    2021/05/03

    Ardchilaliin tuluu bish lider gesen nertei elbegee metiin tuluu zytgej baisan uchyyhen amitan tar ne tanigdaj baina.ardchilaliin tuluu gesen ynench hymyys yalgarnaa

    Хариулах
  • 96.51.170.216
    2021/05/03

    Үнэхээр харамсалтай байна.АН ын гишүүд гэж ёр нь ямар хүмүүс байнаа?

    Хариулах
  • 188.156.90.19
    2021/05/03

    Hohi ni.UURIINHUU "HEN" BOLOHIIG MEDSEN ni IH YAW.JORLONGOOS CHIN UUR YAW CHAMD OLDOHGUI L BAIH.

    Хариулах
  • 59.153.86.50
    2021/05/02

    Зөв ,ардчиллаа эрүүлжүүлэхгүй бол утга учир нь алдагдаад утгаа алдлаа

    Хариулах
  • 103.229.121.34
    2021/05/02

    АН гайгүй боловсролтой шударга хүмүүсээ алдаж эхэлэлээсайны ёр биш шүү

    Хариулах
  • 66.181.178.13
    2021/05/02

    Зөв шийдэл! Хүндэлж бна

    Хариулах