Загвар өмсөгч С.Эрдэнэцогт мансууруулах бодис хадгалсан хэргээр шалгагдаж байна


Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, найз бүсгүйгээ зодсон, цагдаа найзтайгаа хамт хөл хорионы үеэр зугаалсан зэрэг хэрэгт холбогдоод байсан загвар өмсөгч С.Эрдэнэцогт мансууруулах бодис хууль бусаар олж авсан хэргээр ЦЕГ-т шалгагдаж байна.

Тодруулбал, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас мансууруулах бодис хууль бусаар олж авсан гэх үндэслэлээр С.Эрдэнэцогтыг шалгаж эхэлсэн байна. Түүнд эрүүгийн хуулийн 20.7-1 дэх хэсэгт заасан Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан хэмээн хэрэг бүртгэлийн хэрэг нээгээд буй ажээ. 

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрынхан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар улсын хилээр нэвтрүүлдэг, худалдан борлуулдаг, хүүхэд, залуучуудыг уруу татдаг хүмүүс, сэжигтэй байр байгууламжуудыг илрүүлэх, хэрэглээг хязгаарлах бодлого барьж шат дараатай тусгай ажиллагаа, хяналт шалгалт тогтмол зохион явуулсаар ирсэн. Үүний үр дүнд 2020-2021 онд хар тамхи хууль бусаар хил нэвтрүүлдэг, худалдан борлуулдаг 11 бүлгийг илрүүлж, 56 325 хүний нэг удаа хэрэглэх “бараа” хураан авсан бөгөөд эд мөрийн баримтаар хураасан химийн гаралтай бодис 82.8 хувиар өссөн байна.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.185.240
    2021/05/04

    Zagdaagiin baiguullaga Mansuuruulah bodistoi temzej ehelsend bayar hurgey ! Neg heseg ene horiig hil gaalgui yum shig Zagdaa Tanguulgui yum shig davarzgaagaad baisan Hatuu shiitegdeh boloh estoi shuu !

    Хариулах
  • 213.225.15.20
    2021/05/03

    Ene neg yum mansuurchaad nevtruulegt orj olnii durgui hurgeed bsiin bn

    Хариулах
  • 66.181.177.70
    2021/05/03

    Зангаа их хувиргавал залуу хүний замын хүзүү мурийна гэдэг. Төлөв даруу байхгүй яасан хүүхэдэв дээ. Онгирч сагсуураад байхаар чадах гэсэн нөхдүүдэд л далим болно. Мансууруулах бодис хадгалсан гэж гүтгэсэн ч байж болох л юм.

    Хариулах
  • 1.75.7.155
    2021/05/03

    ene e rees garahgui yum gej alga emegtei hun zodoj nudne Mgl thagdaag doromjlono horvoogiin buh nugel n shingsen hariuthlagagui ene eriig Mgl thagdaa huuli hariuthlaga toothoh baital ulam uuhchuul.d yahaas buthhaa bolthon em zarj gemgui hunii amral.g ugui hamg.n nugeltei nuhur shorond yavalj baih nuhurduu

    Хариулах