Д.Ганбат: АН-ын бүлгийн гишүүд нэр дэвшигч Н.Алтанхуягийг дэмжиж байгаа


УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд бүлгийнхээ ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлаа танилцуулж, мэдээлэл хийлээ. Тус намын бүлэг 2022 онд төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар Сангийн яамнаас мэдээлэл сонссоноос гадна Цэцийн гуравдугаар дүгнэлтийг хэлэлцжээ. 

АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "УИХ-д суудалтай нам, эвсэл Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлдэг. УИХ-д 13 суудалтай АН-ын бүлэг Н.Алтанхуяг нэр дэвшигчийг дэмжиж байгаа" гэлээ. 

Мөн УИХ-ын гишүүн Ц.Туваан "Үе үеийн АН-ын дарга нарын барьж байсан тамгыг О.Цогтгэрэл дарга барьж байгаа. Харин нөгөө талд шинээр тамга хийлгэсэн. Тэр тамга бол хүчингүй. Тэр тамгаар үйл ажиллагаа явуулж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл" гэв. 

Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Батсуурь "УИХ дахь АН-ын бүлгийн 13 гишүүн О.Цогтгэрэл даргатай АН-ын Их хуралд оролцож Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулсан. С.Эрдэнэ гэдэг нэр дэвшигчийг тодруулсан хүмүүс дунд нэг ч УИХ-ын гишүүн байхгүй. Тиймээс УИХ-д суудалтай төлөөллөөс нэр дэвшсэн хүнийг нь бүртгэх ёстой" гэсэн юм.



Сэтгэгдэл (12)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.75.4
    2021/05/04

    Одонтуяа Пүрэвдорж Эрдэнийн талд гэж ойлголоо

    Хариулах
  • 202.126.88.223
    2021/05/04

    С.Эрдэнийн нам УИХ-д суудалгүй болохоор ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхгүй.

    Хариулах
  • 202.9.47.3
    2021/05/04

    Хэхэ, Бидон өгдөг хүнийг Падан авдаг хүнтэй яаж яаж зүйрлэх билээ, Хонгилийг нураахийн төлөө тэмцэгчийг Хонгилд хоргодогчтой хэрхэн жиших билээдээ

    Хариулах
  • 66.181.178.101
    2021/05/04

    АН -ын бүлгийн гишүүд минь наад Ганбатыгаа эмнэлэгт үзүүл та нарыг нэг өдөр баллана шүү.бас дээр нь Нөгөө Ганбаатар Алтанхуяг гээд албан тушаалын хэнээтнүүд нэмэгдчихлээ.Наад 2 чинь бас дарга болно гэж даварна болгоомжил

    Хариулах
  • 66.181.161.92
    2021/05/03

    Эрдэнэ хууль ёсны дарга эрдэнэ дэвших эрхтэй

    Хариулах
  • 202.9.47.3
    2021/05/03

    Эрдэнэ унаж байхад гараад ирж чадсан л хүндээ

    Хариулах
  • 139.5.218.54
    2021/05/03

    Бидон Ганбатыг Ерөнхийлөгч болгохын төлөө байцгаая. Ядаж та бидэнд хүн бүрт бидон өгнө шүү дээ. Тийм биз.

    Хариулах
  • 150.129.140.101
    2021/05/03

    Одоо л УИХ дахь ардчилсан намын хэрэг гарна шүү. Яалт ч үгүй ИХ д л суудалтай нам дэвшүүлдэг тэгэхээр Алтанхуягийг бүлэг дэмжэж байгаа ум бна тэгэхээр маргаангүй Алтанхуяг нэр дэвших нь зөв. Эрдэнээд өөр гарц байхгүй ИХ дахь бүлэг дэмжэхгүй ум чинь Эрдэнээ хэн ч биш зөв биздээ

    Хариулах
  • 202.9.47.59
    2021/05/03

    АН ын дүрмэнд " УИХ д намаа ялагдуулсан намын дарга шууд огцорж, 4 жилийн дотор намаас нэр дэвшүүлдэг аливаа албан тушаал хашихыг хориглоно" гэсэн заалт байдаг биздээ! Нэг ёсны сахилгын хариуцлага. Тэгэхээр яаж намаас Ерөнхийлөгчид нэр дэвших эрхгүй

    Хариулах
  • 202.9.47.59
    2021/05/03

    Н. Алтанхуягийн " Шудрага бусын хонгил" номыг уншаад үзээрэй

    Хариулах
  • 66.181.189.55
    2021/05/03

    Авилга, хулгай луйварт нэр холбогдоогүй цэвэр хүн танай АН-д алга уу?

    Хариулах
  • 103.212.116.121
    2021/05/03

    Эрдэнэ Туваан 2 өөрсдийгөө хүчинтэй тамгатай гээд байхад гишүүд нь дээд шүүхэд хандаад аль тамга нь хүчинтэйг тогтоолгож болдоггүй юм уу тэгвэл хүчинтэй тамга барьсан нь дарга биз дээ

    Хариулах