Хөхүүл эхнэрээ зодсон гэх Б.Лхагвацэрэнгийн хэрэг прокурорт шилжжээ


Мөнхийн реп хамтлагийн дуучин Б.Лхагвацэрэн өөрийн нялх биетэй, 9 сартай хөхүүл эхнэрийн биед халдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн тухай мэдээлэл цахим ертөнцөд цацагдсан. Эхнэр болох Н.Заяа нь нүүр, магнайн тус газраа шархадсан зургаа цахим хуудсандаа нийтэлсэн юм. 

Б.Лхагвацэрэнгийн уг үйлдлийг эхнэр нь тавдугаар сарын нэгэнд өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн бөгөөд тэрбээр, “Дөрөвдүгээр сарын 19-нд Лхагвацэрэнд ингэтлээ зодуулсан юм аа. Үр хүүхдийг нь төрүүлээд 9 сартай хөхүүл юм аа би. Гэр бүлийн хүчирхийллийн төв нь надтай холбогдоно уу. Яагаад гэхээр энэ хүн намайг ингэтэл зодчихоод өмгөөлөгч найзаа аваад надтай тэмцэж байгаа юм аа. Би хаана хандах ёстой вэ? ” хэмээсэн юм.

Харин дуучин Б.Лхагвацэрэн хариу тайлбар болгож өөрийн фейсбүүк хуудсандаа "Өөдөсхөн чинээ хоёр хүүг минь янхнааc төрсөн золбин хүүхдүүд гэж хэлснийх нь хариуг аав хүн би сэтгэл дотроо уйлж өмөлзөхдөө тэсэлгүй өгсөн. Яривал их юм байгаа. Шүүхийн өмнө бүгдийг ярина аа. Ил харагдаж байгаа шигээ байдаггүй юм аа. Эмэгтэй хүний хүчирхийлэл гэж байдаг шүү. Харамсалтай нь дандаа хаалганы цаана болж байдаг” хэмээн бичжээ.

Дуучинг дөрөвдүгээр сарын 30-нд Эрүүгийн хуулийн 11.6-2 дахь хэсэг болох “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” заалтад яллагдагчаар татагдаж, шалгалтын мөрдөн шалгах ажиллагаа дууссанаар хэргийг Баянгол дүүргийн прокурорт шилжүүлсэн гэсэн мэдээ байна. 

Түүний гэм буруутай тогтоогдвол 450-2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 240-720 цаг хүртэл нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл 1-6 сар хүртэл зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх юм. 



Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.19.51
    2021/05/05

    Хуулиа сайн уншаад нийтлэл тавьж бай гэр бүлийн хүчирхийлэлийн шийтгэл нь өөр байгаа шүү

    Хариулах
  • 202.21.108.39
    2021/05/05

    Za lkhagvaa min yuu ch helsen bai emegteo hund gar hurch bolohgui. Chihriin tsaas min!!!

    Хариулах
  • 66.181.161.49
    2021/05/04

    muu baliar huuhen. huuhded ymar buruu bn gj eldveer doromjildog bn. Orhodos geed kinon der gardagshig muuhai hoid eh bn.

    Хариулах
  • 213.55.225.3
    2021/05/04

    Ene baliaar har amtai avgaigaas bolj baigaam tegj heldeg hen be!!!!

    Хариулах
  • 80.215.107.54
    2021/05/04

    энэ авгай архи уусан бсн шдээ лалрын хар авгайгийн амнаасаа болсон

    Хариулах
  • 192.82.70.41
    2021/05/04

    Хоёр бяцхан хүүхдүүдийг тийм муухайгаар хэлж байгаа бол бүсгүй ч олигтой амьтан биш байна. Хүүхдийг чинь төрүүлээд өгчихсөн гэж нөхрөө дарамталдаг ,ялархдаг тэнэг хүүхнүүд өөрсдөө бас ухамсартай байх хэрэгтэй ш дээ. Ялархах байж яах гэж хүүхэд гаргадаг юм бэ дээ.

    Хариулах
    • 66.181.164.43
      2021/05/04

      Яг үнэн. Нөхрийнхөө эцэг эхийг харааж доромжилдог бэр ч байна. Хүүхнүүд ер нь ёс зүйгүй, ухамсаргүйгээсээ болж ханилсан хаиа эвдэж муу муухай рүү түлхэж байгаагаа ойлгохгүй юм л бол олон нийтийн сүлжээгээр гэр бүлийн хэрүүл уруулаа дэлгэдэг болж.