Өнөөдөр Сөүлээс ирэх 38 иргэнийг ГЭРТ НЬ ТУСГААРЛАНА

2021/05/05

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэг өнөөдөр (2021.05.05) 20:00 цагт "Буянт-Ухаа" олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.

Тус нислэгээр 142 иргэн ирнэ. Эдгээр иргэдээс вакцины бүрэн тунд хамрагдан, дархлаа тогтох хугацаагаа өнгөрөөсний дараа ирж байгаа 38 иргэнийг гэрийн ажиглалтад шилжүүлнэ.

Бусад иргэдийг “Ибис”, “Кемпински”, “Новотэл”, “Амар” зочид буудлуудад тусгаарлана.

УОК-ын шийдвэрээр энэ сард 14 удаагийн тусгай нислэгээр 2600 гаруй иргэнийг татан авахаар төлөвлөөд байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.17.242
    2021/05/05

    2 dahi tungaa hiilgeed 14 honoson humuusiig gereer tusgaarlah hereg bnu,helj yarisan sudalgaandaa itgeltei,zorigtoi bmaar uym

    Хариулах