Н.Түвшинбаярыг 15 хоног үргэлжлүүлэн хорихоор боллоо

2021/05/05

Олимпийн аварга Н.Түвшинбаяр найз Э.Энхбат начныг зодож, биед хүнд гэмтэл учруулсан. Энэ хэрэгт Н.Түвшинбаярыг сэжигтнээр татан баривчилсан бөгөөд  ШШГЕГ-ын харъяа 461 дүгээр саатуулсан юм. Н.Түвшинбаярыг цагдан хорих хугацаа өнөөдөр дуусгавар болж буй бөгөөд цагдан хорих, таслан сэргийлэх шүүх хурал өнөөдөр 13.30 цагт товлогдож, түүнийг үргэлжлүүлэн хорихоор боллоо.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн прокурорын газраас ирүүлсэн эрүүгийн 0275 дугаартай, Н.Түвшинбаярыг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай санал гаргасныг хянан хэлэлцээд  үргэлжлүүлэн 15 хоног цагдан хорих шийдвэрийг гаргажээ.

Дашрамд дурдахад, Э.Энхбат начны хувьд БНСУ-д эмчлүүлэхээр явсан бөгөөд биеийн байдал тааруу байгаа аж. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 150.129.140.101
    2021/05/05

    Энэ зурагын харьцаа үнхээр аймаар

    Хариулах