Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн наймдугаар хуралдаан өнөөдөр болж, тус дүүргийн иргэдийн соёлын боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөр батлагдлаа.
Ингэснээр соёлын биет бус өвийг хүүхэд залуучуудад өвлүүлэх чиглэлээр ирэх жилүүдэд соёлын наадам зохион байгуулахаас гадна ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээгээр дамжуулан цэцэрлэг сургуулиуддаа соёлын биет бус өвийг уламжлуулах боломжтой болж байгааг тус дүүргийн ИТХ-ын дарга Б.Хуягбаатар онцолсон байна.
Монгол өв соёлын нэг хэсэг болсон цуур, хуур хөгжим гэхчлэн соёлын өв тээж байгаа 280 орчим хүн Сонгинохайрхан дүүрэгт бүртгэлтэй байна.
Нэмэлт мэдээлэл болгон хүргэхэд тус дүүрэгт баригдаж байгаа 850 хүний суудалтай соёлын ордны барилгын ажил өнөөдрийн байдлаар 80 хувийн гүйцэтгэлтэй байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна