Цахим орчинд коронавирусийн эсрэг вакцинжуулалтын дараа хэдэн хувийн дархлаа тогтсоныг сорил тавиулж мэдэх боломжтой гэсэн яриа гараад байгаа билээ. Нэр бүхий хэдэн эмнэлэг дээр уг сорилыг хийж, вакцинуудын чанар чансааг тодорхойлдог гэх ойлголт олон нийтийн дунд яваад байгаа юм. Жишээлбэл, Их Аварга Асашёру Дагвадорж өөрийн спутник вакцин хийлгэж, 0,01 хувийн дархлаа тогтсон тухайгаа өөрийн цахим хуудсандаа нийтэлж, олныг гайшруулаад байсан билээ.
Тэгвэл уг маргаантай асуудалд Их Сургуулийн Бичил Амь Дархлал судлалын тэнхимийн эрхлэгч, Анагаах ухааны доктор, профессор С.Цогтсайхан ийн хариулжээ.
''Та эрүүл, суурь эмгэггүй бол вакцины хоёр дахь тунгаа хийлгэсний дараа дархлаа тогтох магадлал 99%. Харин танд хэдэн хувийн дархлаа тогтсоныг шинжлэх ухаан хариулж мэдэхгүй. Энэ гадуур тавиад байгаа сорилуудын хариуг би л лав тайлбарлаж чадахгүй. Хийгээд, мөнгө аваад байгаа хүмүүсээр нь тайлбарлуулж нотлуулдаг байх даа.'' хэмээжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.112.71
аса дагвадорж мэдээд байгаам даа
Хариулах