Улсын онцгой комиссоос хөл хориог сулруулахдаа аж ахуйн нэгжүүдийг шат дараатай нээхээр болсон талаaр мэдээлэл хийсэн.
Улмаар тавдугаар сарын 8-наас бизнес, нийгмийн 89 төрлөөс 18-ыг нь хязгаарлах бөгөөд томоохон захуудыг энэ сарын 22-ноос нээхээр шийдвэрлэсэн байна.
Шат дараатай нээх үйл ажиллагаануудын зарим нь вакцины хоёр тунд хамрагдан, 14 хоног өнгөрсөн иргэдэд нээлттэй байх юм.
Тодруулбал, гоо сайхан, үсчинд давтан тунгаа хийлгээд 14 хоног болсон иргэдэд тавдугаар сарын 8-наас нээлттэй. Харин энэ сарын 15-наас давтан тунгаа хийлгэж 14 хоносон иргэдэд фитнес, бассейн, иог, бялдаржуулах төвүүдээр үйлчлүүлэх боломжтой гэдгийг УОК-оос мэдээлээд байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна