Тавдугаар сарын 06 буюу өнөөдрөөс 65-аас дээш насны иргэдэд Спутник-V вакцин хийхээр болсон талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлсэн. Тэгвэл дүүргүүдэд вакцин хуваарилах, дархлаажуулалтын цэгээ бэлтгэх шалтгаанаар түр хойшилсон тухай ЭМЯ-наас мэдээллээ. Өнөөдөр үдээс хойшдоо багтаж Спутник-V вакцинаар дархлаажуулалт хийх байршилын талаар тодорхой мэдээлэл өгөх юм.
Энэ сарын 1-нд манай улсад ОХУ-аас 20.000 тун Спутник V вакцин ирсэн юм. Уг вакцинаар зөвхөн ахмад насны иргэдээ дархлаажуулахаар төлөвлөж байгаа. Спутник-V вакцины хоёр дахь тун хэзээ ирэх нь тодорхойгүй байгаа тул сонголт хийхдээ биеийн байдал, болзошгүй эрсдэлээс хамгаалахыг мөн санууллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна