Монгол Улсад хэрэглэгдэж байгаа БҮХ вакцин АЮУЛГҮЙ, ямар нэгэн өвчин ҮҮСГЭХГҮЙ

2021/05/06

Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэдэг билээ. Өнөөдрийн дугаараар Анагаах ухааны доктор, Дархлаа судлаачдын нийгэмлэгийн тэргүүн Г.Батбаатар оролцсон бөгөөд тэрбээр ард иргэдийн дунд байгаа вакцины талаарх буруу ойлголтыг засаж залруулсан юм.

''Монгол Улсад хэрэглэгдэж байгаа вакцинуудын аюулгүй байдал, хамгаалах чадвар нь эмнэлзүйн туршилт, судалгаагаар батлагдчихсан, үүнд эргэлзэх зүйл байхгүй. Хоёрдугаарт, синофарм вероселл вакциныг гаргаж авсан аргаар хийгддэг вакциныг 100 гаруй жил хүн төрөлхтөн хэрэглэж байна. Аюулгүй гэдэг нь батлагдчихсан. 

Астра Зенека, Спутник вакциныг хийсэн аргаар бүтээгдсэн вакцинуудыг 40 гаруй жил хүн төрөлхтөн хэрэглэж байна. 

Нийтийг хамарсан дархлаажуулалтын үед вакцинуудын үр дүнг ардаас нь дагаж судалдаг. Одоо бол ид судалгаа хийгдэж байгаа учраас ''Энэ вакцин сайн'', ''энэ вакцин муу'', ''энэ нь дархлаа сайн тогтоож байна'' гэдэг дүгнэлт өгөхөд эрт байна. Гэтэл хүмүүс урьдчилаад үүний тухай мэдээлэл авах гэж асар их хичээж байна. Энэ үр дүн бол хамгийн наад тал нь зургаан сар, цаад тал нь жилийн дараа тодорхой болно. 

Ковид19-ийн эсрэг ямар ч вакцин АЮУЛГҮЙ. Амьд вирус агуулдаггүй учир ямар нэгэн өвчин үүсгэхгүй. Хүний удмын мэдээлэлд нөлөөлөх ямар ч үндэс байхгүй.'' гэлээ.





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна