Ханх суманд 3.9 баллын хүчтэй газар хөдөлжээ


Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Долоон-Уул” гэдэг газар тавдугаар сарын 6-ны өдрийн 02:31 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Энэ тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс 02:35 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна.

Тус сумын иргэдэд чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлжээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.21.51
    2021/05/06

    Ingej bgaad neg sain segsereh ni dee gazar delhii

    Хариулах