Н.Төгсцогтын тулааны тов гарлаа

С.Гандэлгэр
2021/05/06

Мэргэжлийн боксын рингэнд хүч үзэж буй Н.Төгсцогтын дараагийн тулааны тов гарлаа. Н.Төгсцогт өөрийн цахим хуудаснаа энэ талаар мэдээлсэн бөгөөд тэрбээр “14 дэх тулаан маань энэ сарын 29-нд болохоор боллоо” хэмээн нийтэлжээ. Гэхдээ өрсөлдөгчийнхөө талаар мэдээлээгүй юм. Тиймээс энэ сарын 29-нд Н.Төгсцогтын өрсөлдөгч хэн байх вэ гэдэг нь олны анхаарлыг татаж байна. Зарим эх сурвалжийн мэдээлснээр Өмнөд Африкийн Лерато Дламини, Мексикийн Маурисио Лара, Эдуардо Рамирез нарын нэр яригдаж байгаа аж. Мэргэжлийн боксын замналдаа 13 тулаан хийгээд буй Н.Төгсцогт 12 ялж, нэг ялагдсан үзүүлэлттэй байна. Тэрбээр хамгийн сүүлд 2020 оны есдүгээр сарын 19-ний өдөр Барбадосын боксчин Кобиа Брийдитэй тулалдаж, өрсөлдөгчөө шүүгч­дийн саналаар ялсан юм. Харин түүний ганц ялагдлыг WBC холбооны аварга Гари Рассел Жр амсуулсан билээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 156.0.214.59
    2021/05/07

    LOAN OFFER CONTACT US FOR MORE INFORMATION; ayudaentreparticular @gmail.com

    Хариулах