Сэтгүүлчийн биед халдсан асуудлаар Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл (МСНЭ)-ээс Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болд нарт шаардлага хүргүүллээ.
Уг шаардлагад,
"Ажил үүргээ гүйцэтгэж яваа сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг зарим объект рүү нэвтрүүлэхгүй байх, мэргэжлийн эрхийг нь хууль бусаар хязгаарлан улмаар биед нь халдан хүч хэрэглэсэн явдал өнөөдөр дахин давтагдлаа.
Энэ нь иргэдийн мэдээлэл хайх, хүлээн авах эрхэд хууль бусаар халдсан, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг хуульд заагаагүй үндэслэлээр хязгаарлан үүнийгээ хүчээр хэрэгжүүлэх гэсэн ноцтой үйлдэл хэмээн үзэж, эрс эсэргүүцэж байна.
Үндсэн хуулиар эдгээр эрх, эрх чөлөөг иргэндээ баталгаатай эдлүүлэх үүргийг төрд хүлээлгэсэн байдгийг сануулж, төр энэхүү үүргээ биелүүлэхийн тулд юуны өмнө иргэдийн үнэнийг мэдэх эрхийн төлөө ажиллаж буй сэтгүүлчдийг мэргэжлийн ажиллагаагаа саадгүй явуулах боломж, бололцоогоор хангахыг Хууль зүй, дотоод хэргийн яам, ЦЕГ-аас шаардаж байна.
Улс төрийн сонгууль дөхсөн, иргэд эрхээ хязгаарлуулан хөл хоригдсон хатуу дэглэм бүхий цаг үед иргэдийн мэдээ, мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хаан боогдуулж, үүнийг сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаанд саад учруулах, эрх чөлөөнд нь халдах замаар цагдаа хүчний байгууллагаар дамжуулан хэрэгжүүлж байгаа нь нийгэмд бухимдал, талцал үүсгэх таагүй үр дагавартайг хатуу сануулъя.
МСНЭ нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтны мэргэжлийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй байгууллагын хувьд гишүүдийнхээ хууль ёсны эрх, хэвлэлийн эрх, эрх чөлөөний талд тууштай зогсохоо мэдэгдэн хүчний байгууллагаас дээрх үйлдлээ дахин давтахгүйг шаардаж байна" гэсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.40.244
Цагддаа ч сэтгүүлч ч гэсэн алба үүргээ биелүүлж байгаа. Гэвч хүн бол түлхсэн ч бай мөргөлдсөн ч бай газар жаахан охин ч бай настан ч бай хүн ойчсон байхад хараад гараа хармайлаад тойроод зогсож байгаа нь өөрөө маш муу хүмүүс байнаа.2тал болж мөргөлдсөн байна.Эрэгтэйчүүд төрийн тушаал биелүүлж буйж өргөөд босгох ёстой ямар хүн биш болццон бэ энэ залуучууд 1 охин өргөөд татаж байна.Энэ доогуур бичээд албаар түлхүүлсэн өөрөө ойчоод цагдаа ажлаа хиисэн гэж бичээд буй тэнэгүүд эцэг эхгүй золбин гөлөгнүүд үү.
Хариулах198.16.70.52
эцэг эхгүй хүмүүс ингэж бичдэг гэж хаана тийм юм байна. Хэлж байгаа үгээрээ өөрийнхөө ямар гэдгийг харуулах юмдаа. Бурхан өршөөг...
66.181.161.93
Албаар түлхүүлж уначихаад ингэх юм.
Хариулах202.55.188.86
Setguulch gej duraara ashilhaa bolio. Ta nar uduun hatagsan ard irgediig buruu uildeldee turhirhaa boli. Ta narin buruu. Bid jagsaal tsuglaangui taivan bmaar bn. Tsagdaa narin tavisan shaardlaga zuv
Хариулах