Цагдаагийн байгууллагаас өндөржүүлсэн бэлэн байдлын үед улсын хэмжээнд Коронавируст цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хорио цээрийн дэглэм сахиулах чиглэлээр ажиллаж байна.
Тэгвэл өчигдөр буюу 05 дугаар сарын 06-ны өдөр Цагдаагийн байгууллагын 102 дугаарт нийт 937 гомдол, мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага 813 байсан бол гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 92 байсан аж. Мөн хулгайлах гэмт хэрэг 5 , гэмт хэргийн шинжтэй 44 үйлдэл бүртгэгджээ.
Түүнчлэн
Мөн 126 хүн эрүүлжүүлэгдэж, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг зөрчсөн 90 тохиолдол гарчээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна