Улаанбаатар хотын дархлаажуулалтын цэгт вакцин тариулах гэж очоод тодорхой шалтгааны улмаас буцсан иргэдийг Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Хоёрдугаар төв эмнэлэг, Гуравдугаар төв эмнэлэгт тусгай цэг гарган вакцинжуулна.
Иргэдийн вакцин хийлгээгүй буцсан шалтгааныг нарийн мэргэжлийн эмч нар тодруулна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Ингэхдээ, туйлын эсрэг заалтгүй бол дархлаажуулалтад хамруулах ажээ.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн иргэдийн 92%,орон нутгийн иргэдийн 55% нэгдүгээр тундаа хамрагджээ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна