СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуурсан үедээ Туул голд машинтайгаа живсэн 4 иргэнийг аварчээ

2021/05/14

БЗД-ийн 11-р хороо Баянзүрхийн гүүрнээс Хар хошуу орох замд Туул голд согтуу иргэд автомашинтайгаа усанд урсаж байна гэх дуудлагыг шөнийн 01:42 цагт өгчээ.

Аврах ангийн бүлгийн дарга, дэслэгч Д.Энхбаяраар ахлуулсан 5 албан хаагч, 1 автомашинтайгаар ослын газар хүрэлцэн очиход 30-31 настай, эрэгтэй Т, Б, М, 28 настай, эмэгтэй Т нар Toyota Sai загварын автомашинтай Туул голын дунд хойд талд автомашинтайгаа живж байсныг завь, аврах олс ашиглан амь насыг нь аварчээ.

Усны ослоос урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас СЭРЭМЖЛҮҮЛЖ байна.

Эх сурвалж: НОБГ



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.26.194.248
    2021/05/14

    Jivuuleed duusah bjee mgl ulsad arhichid tsuuduuguiee . purevdorj gishuunees ehleed jivjeed bh yostoi bish uu???

    Хариулах
  • 122.201.23.84
    2021/05/14

    архи гудрах мөрөөрөө гудрахгүй төр улсад ажил удаад, гай болох юмаа

    Хариулах