Хадам ээжүүдийн бэрүүддээ хэлэхийг хүсдэг ч чаддаггүй чин сэтгэлийн үгс

Т. Тэргэл
Өчигдөр 17 цаг 39 минут

Хадам ээжтэйгээ сайн харилцаатай байна гэдэг хэцүү гэдгийг хэн хүнгүй мэдэх биз ээ. ''Хүүтэй бол охинтой, охинтой бол хүүтэй'' гэдэг сайхан Монгол үг байдаг. Үүнийг дагаж, хүүгийнхээ хайртай бүсгүйг өөрийн төрсөн охин мэтээр хайрлах ээжүүд байхад, амьдралынх нь асуудал бүрд оролцож, хүүгийнхээ чихэнд атаа жөтөө шингэсэн үг хэлж, ил далд хорлох ээжүүд ч бий.

Мэдээж таарамжгүй харилцаанд аль аль тал буруутай ч эвтэй найртай амьдралаа авч үлдэж, сайхан харилцаагаа хадгалахын тулд хадам ээжийгээ сайн ойлгохыг хичээж, түүний оронд өөрийгөө тавьж үзэх хэрэгтэй. 

ЗӨВ.МН энэ удаа хадам ээжүүдийн бэрүүддээ хэлэхийг хүсдэг ч хэлж чаддаггүй чин сэтгэлийн үгсийг бэлтгэн хүргэж байна. 

7 Things Mothers-in-Law Secretly Wish to Tell Us Straight From the Heart

1. ''Чиний туулж байгаа зүйлсийг би ч гэсэн туулаад гарсан.''

Би бэрдээ хайртай! Хоёр удаа гэрлэж, хоёр хадмын нүүр үзсэн ч хадмын хайр гэгчийг үзээгүй би бэрдээ энэ зовлонг үүрүүлэхгүй гэж боддог. Өөрийнхөө үзээгүй хадмын хайрыг бэрдээ үзүүлэхийн тулд охинтойгоо сайн харилцаатай байж бүх талаар дэмжиж туслахыг хичээдэг. Хүүгийнхээ хайртай бүсгүйд дургүй байх шалтгаан үгүй ээ, надад.

How to Deal With Difficult In-Laws

2. ''Надад ч гэсэн дэмжлэг хэрэгтэй байдаг.''

Нөхөртэйгөө нийлээд эхний хэдэн жил хадам ээж минь үргэлж надруу залгаж, ярилцахыг хүсдэг байлаа. Би их даруу, дотогшоо зантай хүн л дээ. Элдэв хэрэгцээгүй зүйлс, хов жив ярих хүсэл байдаггүй тул утсаа авдаггүй байв. ''Хөгшин хүн юу л ярив гэж дээ'' гэж боддог байлаа.

Жил хагасын дараа хуучин нөхөр маань гадаад явахаар болж миний том охин (дагавар) нөхөр бид хоёртой цуг амьдрахаар ирсэн юм. Өсвөр насны хүүхэд учир янз бүрийн ааш гаргана, мөн хойд аавтайгаа хөндий харилцаатай байдаг байсан. Энэ хэцүү цаг үед хадам ээж минь надад үргэлж зөвлөж тусалж байсан. Туршлагатай нэгэн байсан тул алдаа оноог минь зааж өгч, ямар ч үед намайг сэтгэлээр дэмжиж байлаа.

Гэсэн ч хадам минь сар хагасын дараа нас барсан. Би түүнийг залгах үед утсаа авдаггүй байсандаа, ганцаардсан үед нь хань болоогүйдээ маш их харамссан шүү.


10 Ways to Build a Great Relationship with Your Mother-in-Law - Bridestory  Blog

3. ''Чи бол миний охин л гэсэн үг.''

Би нөхрөөсөө салсан ч хадам ээжтэйгээ сайн харилцаатай байдаг. Сайнаар барахгүй, бүр төрсөн ээж охин хоёр шиг л дотно байдаг шүү. Ийм сайхан хадам ээжтэйдээ баярладаг.

4. ''Би чамайг хүүгээ хайрладаг шигээ хайрлаж чадахгүй.''

Хадмууд бэрдээ дургүй байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг байж магадгүй. Гэхдээ ихэнх хадам ээжүүд бэртэйгээ садан төрлийн холбоо байдаггүй, дотно санагддаггүй учраас яаж хайрлахаа мэдэхгүйдээ дургүй царай гаргадаг юм шүү. Хэн нэгнийг хайрлаж, ойлгоход хугацаа хэрэгтэй байдаг гэдгийг санаж, хадам ээждээ чамайг таньж мэдэх хугацаа өгөөрэй.

5. ''Би та хоёрын хэрүүлд оролцохыг хүсдэггүй.''

Миний хадам ээж надад үнэхээр сайн. Тэр үнэхээр эелдэг бас маш их сэтгэлтэй, тусч нэгэн. Хэдийгээр хадам ээж ч гэсэн надтай яг л төрсөн ээж шиг минь харьцдаг. 

Нөхөр бид хоёр хэрэлдлээ гэхэд хэзээ ч хэн нэгнийх нь талд орж, хэн нэгнийг нь өмгөөлж эсвэл буруутгаж байсангүй. Төвийг сахиж, асуудлыг шийдэх арга замыг хайхаа урьтал болгодог. Энэ занг нь би маш их биширч хүндэлдэг.

6. ''Хүүгийнхээ хийсэн буруу үйлдэл бүхэнд гэмшдэг. Хүүгээ хүмүүжүүлж чадаагүй миний буруу.''

Нөхөр маань архины хамааралтай, хааяа надад гар хүрчихдэг нэгэн байсан. Түүнээс салсны дараа хадам ээжтэйгээ ярилцсан. Тэр надаас хүүгийнхээ хийсэн бүхэнд уучлалт гуйсан. 

7. ''Би зээ хүүхдүүддээ хязгааргүй их хайртай.''

Анхны хүүхдээ төрүүлээд юугаа ч мэдэхгүй самгардаж явахад минь хадам ээж гэх сахиусан тэнгэр намайг аварсан юм даа. Байнга ирж тусалж дэмжинэ, бүтэн нойроо авахад тусална, гэр орны ажил гээд оролцохгүй зүйл үгүй. Намайг хэзээ ч юу ч хийж чадахгүй хэмээн шүүмжилж эсвэл тийм сэтгэгдэл төрүүлэх үйлдэл хийж байсангүйд нь маш их баярладаг. Хадам ээжүүд бүгд муухай биш шүү. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.26.152
    1 цагийн өмнө

    beree hairlaj baij huugee hairluulna. bas hurgenee hairlaj baij ohinoo hairluulna gedgiig bitgii mart

    Хариулах