Дархан-Уул аймгийн Онцгой комиссын 87 дугаар хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргажээ:
Тодруулбал, 2021 оны долдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн:
- Дархан-Уул аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг ямар нэг хязгаарлалтгүйгээр нээнэ. Орж ирж буй иргэд нэвтрэх постод 50 хувийн хөнгөлөлттэй үнээр /12.500 төг/ түргэвчилсэн оношлуурын шинжилгээ өгнө.
- Иргэд голын эрэг, амралтын газруудад агаар салхинд гарч амарч зугаалж болно. Амралтын газарт амрахдаа түргэвчилсэн тестийн шинжилгээ өгнө.
- Хамт олноороо баяр ёслол тэмдэглэхгүй.
- Хот дотор нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн явагдана.
- Дээрх шийдвэрийг долдугаар сарыг дуустал мөрдөнө.
- Үүнтэй уялдуулан нэвтрэх постуудын хяналтыг сайжруулна. Хойд Цайдмын пост дээр түргэвчилсэн шинжилгээг авах таван цэг ажиллана.
- ХААИС-ийн байранд түргэвчилсэн оношлуурын шинжилгээний нэг цэгийг долдугаар сарын 9-ий өдрөөс эхлэн ажиллуулна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна