Ковид-19 өвчний нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр хөдөө орон нутгаас Улаанбаатарыг чиглэсэн зорчих хөдөлгөөн нэмэгдэж, орон нутагт найр хуримыг өргөн тэмдэглэж байгаагаас халдварын эрсдэл нэмэгдэж байгаа талаар Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр хэлэв.
Тэрбээр "Сүүлийн өдрүүдэд орон нутагт бүртгэгдэх тохиолдлын тоо өндөр байна. Найр хуримыг өргөн хэмжээнд хийж байгаа нь орон нутагт халдварын эрсдэл нэмэгдэхэд нөлөөлж байгаа. Тиймээс иргэд олон нийтийг намрын өдрүүдэд найр хуримыг энэ жилдээ хойшлуулах зөвлөмжийг өгч байна. Тухайлбал, Баянхонгор аймагт найранд очсон 39 иргэнээс халдвар илэрсэн. Найр хурим хийх нь эргээд маш том эрсдлийг бий болгож буй учраас орон нутгуудад найр хуримыг бүрэн хориглохыг орон нутгийн удирдлагуудад үүрэг болгож байгаа" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
150.129.142.25
Хөдөө орон нутагт гараа угаах нь бага байх, ариун цэврийн дэглэмээ дээшлүүлэх хэрэгтэй, тэрнээс ил задгай агаарт ихэнхдээ байгаа биз дээ
Хариулах202.55.191.44
Яааг үнэн
202.126.88.128
орон нутаг гэхээрээ гараа угаадаггүй юмуу. больж үз наад мунхаг бодлоо