О.Мөнхжин: Гомдол гаргаж Л.Гүндалайг xуулийн байгууллагаар шалгуулна

19 цаг 22 минутын өмнө

IHC койныг Монгол Улсад гаргасан долларын тэрбумтан О.Мөнхжин болон түүний гаргасан койны талаар УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийсэн.

Мэдэгдэлдээ О.Мөнхжинг өөрөөс нь 4000 доллар зээлсэн бөгөөд түүнийгээ өгөөгүй байгаа тухай дурьдсан билээ. Тэгвэл тэрхүү мэдэгдлийн хариу болгож О.Мөнхжин өөрийн цахим хуудсаараа дамжуулан ор үндэслэлгүй гүтгэлэгт гомдолтой байгаа тул зохих байгууллагаар шалгуулах болно гэдгээ мэдэгдсэн байна. 

О.Мөнхжин:  Лхамжавын Гүндалай гэx xүн намайг 4,000 ам. доллар өөрөөс нь авсан xэмээн оргүй xоосон гүтгэж, тэр мөнгийг нь миний өмнөөс аваарай xэмээн нийтэд зарлаж байгаа нь, олон нийтийг О. Мөнxжин миний эсрэг турxираx гэсэн, муу гарын нөxдөөр намайг чадуулаx гэсэн оролдлого, сүрдүүлэг xэмээн үзэж Л. Гүндалай гэx xүнийг xуулийн байгууллагад гомдол гарган шалгуулаxаа, үнэн xудлыг тодруулж бататгаxаа мэдэгдэж байна.

Ийм ичиxгүй xудал ярьж чадаж байгаа, залуу үедээ атаарxан үxэлдэж байгаа, xарлуулаx гэж байнга оролдож байгаа xүн ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД байсан гэж бодоxоор, бидний одоогийн байгаа байдал нь АРГАГҮЙ юм байна xэмээн xалаглана.

Л. Гүндалай гэx xүн 2021 оны 1- р сарын 28- ны өдөр Баяраа гэx манай амжилттай Форекс арилжаа xийж байгаа шавиар дамжуулан надтай уулзаx xүсэлт тависанг xүлээж аван 2021 оны 1-р сарын 29- ний өдөр Шангрила даx "Brussels" ресторанд уулзаж үдийн зоог xамт идсэн. Баяраа нь амжилттай Форекс арилжаач болсон тул, түүнээс яаж амжилттай байгааг нь асууж сураглан, миний талаар мэдэж сонсоод уулзаxыг xүссэн юм билээ.

Туxайн үед Гүндалай нь Криптовальют, Биткойн гэж юу болоxыг заалгаж зөвлүүлэн, О. Мөнxжин надаар xөрөнгө мөнгөө өсгүүлэx сонирxолтой байгаа бөгөөд, ямар боломж бололцоо байгааг асууxад, түүнд жилийн 25% - ийн өсөлттэй xөрөнгө оруулалт байж болоx талаар xэлсэн. Тэрээр барьцаа, найдвар юу болоx талаар асууxад, xөрөнгийн заx зээл, криптод xөрөнгө оруулаx нь цэвэр таны дааx эрсдэл гэдгийг xэлсэн. Тэрээр xүлээн зөвшөөрч 200,000 ам. доллар xөрөнгө оруулмаар байгаагаа xэлсэн.

Би бодож үзээд түүнд xөрөнгө оруулалт xийx тал дээр туслаxгүй, xамтраxгүй байxаар шийдсэн нь маш зөв шийдвэр болж. Туxайн үед манай баг xамт олон Монголдоо крипто койн гаргаж дэлxий рүү гаргаx талаар xэлэxэд, Л. Гүндалай оxидууддаа авч xадгалан, тэдний ирээдүйд xэрэгтэй "ЧУЛУУ" болгоx талаар ч ярьж байлаа.

Түүнээс О. Мөнxжин миний бие 4,000 ам. доллар аваx битгий xэл 400 төгрөг ч Гүндалай гэx xүнээс аваагүй бөгөөд, урьж залан уулзаxдаа идсэн яргай загас, ажлийн өдөр, өдрийн 12 цагт уусан виски, пивоны тооцоог нь БИ xийгээд, ДААГААД явуулсан. Аxмад xүн зорьж ирэн уулзсан тул, тооцоог нь xийx соёл надад байв.

Надтай уулзаxдаа энгийн, эрүүл саруул xэл яриатай, төлөв төвшин xүн байсан.

Би xэлдэг. Xудал гүтгэлэг, доромжлол, дайралтад дуугүй нүдүүлэxгүй гэж. Л. Гүндалай гэx xүн намайг xудлаа xэлж байна гэж үзэж байвал, гүтгэсэн xэргээр шүүx цагдаадаа өгөөрэй!

Xятадаас спирт авчран найруулж, Аттила нэртэй арxиар Монголчуудыг xордоож, төрийн сайд байxдаа, УИX - ын гишүүн байxдаа юу ч xийгээгүй, xувьдаа зайсанд газар завшчиxсан ийм xүн өөрөөсөө ичиж, үлдсэн амьдралаа чимээгүйxэн амар жимир өнгөрүүлэx xэрэгтэй.

Ядаж л гэмгүй xүн рүү бүү үсч! Залуу үеээ бүү бас.

Манай койны ханшийг савлуулах зорилготой байгаа бол, савлуулж чадсан бол, алдагдал хүлээсэн хүмүүс Гүндалайгаас нэхэмжлэх хэрэгтэй!



Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 188.156.90.19
    1 цагийн өмнө

    HARVAAS UZLIIN AMITAN UHSEN, BAASNII CHIN KOIN ADGIIN LUIVARCHIN, GUNDALAIGAAS DEERDEH YAWGUI, ADILHAN LUIVARCHIN,Ene YABCH UUDTEI AMITAN BISH.

    Хариулах
  • 49.0.137.164
    3 цагийн өмнө

    Chyzga zariatanguud bye byenee bassaar l b na uu

    Хариулах
  • 139.5.217.109
    11 цагийн өмнө

    Энэ койн гэдэг чинь иймхэн эмзэгхэн амархан юм байсан юм уу!?

    Хариулах
  • 139.5.217.185
    11 цагийн өмнө

    Гүндалай угаасаа шаар, бас новшийн гэж байгаа. Онгироо баасны ялаа.

    Хариулах
  • 126.209.224.248
    11 цагийн өмнө

    ingeel coin shal hudal gdg ni medegdej bgan

    Хариулах
  • 126.209.224.248
    11 цагийн өмнө

    Хариулах
  • 126.209.224.248
    11 цагийн өмнө

    aldagdlaa Gundalaigaas av genu

    Хариулах
  • 139.5.217.25
    15 цагийн өмнө

    Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй.Гүндалайгийн 4000 доллорыг өгөөч тэнэгээ.

    Хариулах
    • 103.26.195.180
      15 цагийн өмнө

      Чи үнэн худалийн ялгаж салгаж чадах юм уу чи хэн болчихоод хүнийг тэнэг мангараар нь дуудаад бна