Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваагийн бүрэн эрхийн хугацаа дуусах болоогүй ч ажлаа өгөхөөр болжээ.
Түүнийг үүрэгт ажлаа дуусган эх орондоо бүр мөсөн буцах болсонтой нь холбогдуулан ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов энэ сарын 16-ны өдөр хүлээн авч уулзан, зоог барьсан тухай Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
Уулзалтын үеэр ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов Элчин сайд Д.Даваа хоёр улсын харилцааг Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүргэн хөгжүүлэхэд идэвхтэй ажиллаж, олон арга хэмжээг амжилттай зохион байгуулахад хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглээд, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсжээ.
Ингээд ОХУ-д суух дараагийн элчин сайд хэн байх бол гэсэн асуулт гарч ирж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.31.150
Энхтүвшин сайд томилогдсон
Хариулах192.82.87.18
Намбар Энхбаяр одоо хэн ч биш,
Хариулах103.57.92.242
энхтүвшин биз дээ
Хариулах202.9.46.75
Намбарын Энхбаяр дээр дээ.