Их Британид баригдах барилга бүр заавал цахилгаан автомашины цэнэглэгчтэй байна

Х.Есү
2021/11/23

2022 оноос эхлэн Англид баригдах шинэ барилга бүр заавал цахилгаан автомашины цэнэглэгчтэй байх хууль батлагдах гэж байгааг Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон өчигдөр бизнесийнхэнтэй уулзахдаа мэдэгджээ.

Үүнд орон сууцнаас эхлээд оффис, үйлчилгээний зориулалттай бүх барилгууд хамрагдах гэнэ.Шинэ хууль хэрэгжиж эхэлбэл жил бүр 145,000 цэнэглэгч станц нэмэгдэх тооцоо гарсан байна.

Их Британи улс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ажлын хүрээнд 2030 оноос эхлэн бензин болон дизель хөдөлгүүртэй шинэ автомашины борлуулалтыг хориглохоор төлөвлөжээ.

Одоогоор Британи даяар цахилгаан хөдөлгүүрт автомашины 25,000 орчим цэнэглэгч станц байгаа ажээ. 2030 он гэхэд үүнээс 10 дахин олон станц хэрэгтэй болохыг судлаачид тооцоолсон байна.

Эх сурвалж: AFP



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.