Б.Чойжилсүрэн: "Богд Зонхова" биш “Дүйнхорын дацан"-г 6.8 орчим тэрбум төгрөгөөр бариулж байгаа


"Богд Зонхова” бурхны хөшөөг 32 тэрбум төгрөгөөр барихаар 2022 оны улсын төсөвт тусгаж, УИХ-аар батлуулсан. 

Энэхүү хөшөөг барих саналыг УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Ш.Адьшаа, УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн хүмүүс гаргасан гэх мэдээлэл байгаа юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн хэвлэлд өгсөн ярилцлагдаа ийнхүү дурьджээ.

Б.Чойжилсүрэн: "Би санал гаргаагүй. Гэхдээ мэдээгүй, хараагүй гэж хэлэхгүй. Төсөл нь өөрчлөгдсөн учраас төсөвт өртөг нь нэмэгдсэн гэж тайлбарлаж байсан санагдаж байна.

Би төв гандангийн хашаанд “Дүйнхорын дацанг” шинээр барьж байгаа. “Дүйнхорын дацан”-г нураасан байсан. Миний “Хурд” компани 6.8 орчим тэрбум төгрөгөөр уг дацанг шинээр барьж өгөөд одоо ашиглалтад оруулах гэж байна. Энэ төсөлтэй андуурсан юм болов уу даа" гэжээ.



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.118.199
    Өчигдөр

    Сүм хийд бариад нүглээ наманчилж байгаа юм биз дээ. Кккк

    Хариулах
  • 66.181.177.92
    2021/11/24

    Хүнийг амьсгаа гэхийг бодоход чи ч дэлбэрэх шахаж яваа шуухинаа биз. Ийм амнаасаа эхлээд умхийрчихсэн юмнуудыг гэгээрүүлэхэд сүм хэрэгтэй байдгийм. Соёлт ертөнцийг хар. Тэр алдартай сүмүүд нь хүний сэтгэлийг цэвэрлэдэг юм. Манайх тэр замаар л явж байна.

    Хариулах
  • 203.217.139.240
    2021/11/24

    Ийм амьсгаанууд төрд гарч байхад Монгол улс яаж хөгжнөө? Энэ хогуудыг дахин бүү сонгоорой доо.

    Хариулах
  • 64.119.23.230
    2021/11/24

    Ene ih buzar ym hiisen hun

    Хариулах
  • 202.9.46.55
    2021/11/24

    Юун их дацан, сүм, хөшөө вэ. Эмнэлэг, сургууль, үйлдвэр барьвал илүү буян болмоор юм.

    Хариулах