УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн цахим хуудсыг дагаж, сэтгэгдэл бичвэл МӨНГӨН ШАГНАЛТАЙ


УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн ажлын албанаас аймаг орон нутагт хийгдэж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг олон нийтэд хүргэх, сурталчлах уралдаан зарлажээ. 

Тус уралдааны шалгаруулах журам нь Б.Энх-Амгалан гишүүний пэйж хуудсыг дагах, хуудсанд тавигдсан мэдээ, постуудыг хуваалцаж түгээх, мөн сэтгэгдэл бичсэнээр нь шалгаруулах юм байна. 

Таван байр шалгаруулах бөгөөд тус тус мөнгөн шагнал авах аж, өөрийн хийсэн ажил, бүтээн байгуулалтаа цахим уралдаан нэрээр сурталчлуулах ажил хийж байгаа нь иргэдийн шүүмжлэлийг хүртээд буй. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 112.72.15.182
    2021/11/25

    тэнэг тэнэг юм их сэдэх юм аа

    Хариулах