Хотын захиргааг Яармаг дахь шинэ байр руу энэ сард нүүлгэнэ

С.Гандэлгэр
2021/12/02

2021 оны арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө Нийслэлийн захиргааг Яармаг дахь шинэ байр руу нүүх чиглэлийг Засгийн газар өгсөн. Энэ талаар НЗДТГ-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд мэдээлэл өглөө.

Тэрээр "Яармагийн шинэ цогцолбор байр руу нүүх бэлтгэл ажлууд батлагдсан төлөвлөгөөний дагуу хийгдэж байна. Цогцолборт байсан эмнэлэг арваннэгдүгээр сарын 20-нд талбайгаа чөлөөлсөн. 

Энэ сарын 10-н гэхэд Улсын комисс хүлээж авахаар ажиллахаар болж байгаа. Байрны бэлтгэл хийгдэж байна.

Нүүлгэн шилжүүлэлттэй холбоотой энэ жилийн төсвийн тодотголд суулгасан тодорхой хөрөнгө бий. Хөрөнгийн зарцуулалттай холбоотой асуудлууд төлөвлөгдөж байна. Нүүлгэн шилжүүлэх байгууллагууд болон орох зохион байгуулалттай холбоотой асуудлуудыг удахгүй танилцуулна. Энэ сард бэлтгэл байдал хангагдаж, нүүхээр зэхэж байна" гэв.



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.22.58
    2021/12/03

    Баруун урагшаа хурдан нүүж,хойд насандаа хонин гүрвэл болж төрцгөө хотын захиргааныхаан.

    Хариулах
  • 49.0.137.164
    2021/12/02

    Gyals odoo unuu margaashgui NUU yarisaar udlaa !!!!

    Хариулах
  • 66.181.184.69
    2021/12/02

    Хотын төвлөрлийг сааруулахын эхлэл нь энэ. Нүүсэн нь зөв. Дараагийн ээлжинд бусад том захууд, төрийн байгууллагуудыг гаргах хэрэгтэй

    Хариулах
  • 202.126.88.162
    2021/12/02

    Одоо хурдан нүү нүү, юу хийгээд байгаан хог гэж

    Хариулах
  • 66.181.184.69
    2021/12/02

    нүүлгэх НЬ ЗӨВ. хот ИНГЭЖ ЗАМБАРААГҮЙ ХӨГЖИЖ ТОМРОХОД хотын ЗАХИРГАА Л БУРУУТАЙ. ХОТ удирдаж байсан хүмүүсийн гайгаар хот төлөвлөгөөгүй, хэдийгээр төлөвлөөгөө байсан боловч, хөгжиж ирсэн. ГАРЫН үсгээр , АВЛИГААР замбараагүй газар олгож зогсоолгүй, зай завсаргүй шахсан хороололууд байруулсан гайгаар одоо ТҮГЖРЭЛ хүн бүрийн толгойны өвчин болоод байна.

    Хариулах