Д.Амарбаясгалан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ДӨРӨВ ДЭХ удаагаа улиран сонгогдлоо

С.Гандэлгэр
2021/12/08

МАН-ын 30 дахь их хурал Улаанбаатар паласт хоёр өдөр болж өндөрлөсөн. Өнөөдөр үргэлжлүүлэн МАН-ын Бага хурал хуралдаж байна. Бага хурлын гишүүдээ шинэчлэн томилсон бөгөөд шинэ бүрэлдэхүүн Тусгаар тогтнолын ордонд анхны хуралдаанаа хийж байгаа юм.

Улмаар өнөөдөр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Амарбаясгаланг улираах санал гарч, дэмжигдлээ.

Ингэснээр Д.Амарбаясгалан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ДӨРӨВ ДЭХ удаагаа улиран сонгогдлоо.

Ажилласан жил:

  • 2000-2007 онд “Соёмбо принтинг” ХХК –д Ерөнхий менежер, Захирал 
  • 2007-2009 онд “Монгол Шуудан” ТӨҮГ-т Маркетинг төлөвлөлтийн газрын дарга
  • 2009-2012 онд МАН-ын ХМОНХХ-н дарга
  • 2008-оноос Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч
  • 2012-оноос НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга
  • 2016 оноос МАН-ын ЕНБД-аар тус тус ажиллаж байна.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.25.82
    2021/12/08

    amjilt husie. ehluulsen ajlaa tuguldurshuuleh namaa shine tzagiin yrsgald amjilttai shiljuuleh, hutulj oroh hariutzlagatai uureg huleelee. ta chadna

    Хариулах