Л.Энх-Амгалан: Цаашид багш нарын цалин нэг сая төгрөгөөс эхэлнэ

Х.Есү
2022/01/08

Иргэдийн сурч боловсрох эрхийг хангах, хичээл, сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах арга хэмжээний талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийжээ.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: 

 "2022 оны улсын төсөв батлахад шинэ эх үүсвэрийг баталсан. Өмнө нь боловсролын салбар урсгал зардал, цахилгаан дулааных нэг хүүхдийг сургах хувьсах зардал гэсэн эх үүсвэртэй байсан. Энэ оны улсын төсөвт нэмэгдэл буюу үр дүнд суурилсан санхүүжилт гэж 80 орчим тэрбум төгрөгийг шийдэж өгсөн. Хувьсах зардлын аргачлалыг өөрчилсөн. Багш нар үр дүнгийн урамшуулал гэж авдаг. Гэхдээ үүнийгээ 100 хувь бүтэн авч чаддаггүй. Өөрөөр хэлбэл, тухайн сургууль дээр очсон мөнгөө тэгшитгээд хуваарилж, багш нар хохирч үлддэг байсан.

Тиймээс 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс багш нарын суурь цалинг нэмэх ёстой гэж шийдсэн. Үр дүнгийн урамшууллыг суурь цалингийн нэг хэсэг болгон өгнө. Цаашид багш нарын цалин 720 мянга биш нэг сая төгрөгөөс эхэлж, үүн дээр суурилан нэмэгдлээ авна. Гэхдээ нэгдүгээр сарын 1-нээс багш нарын цалин ихээр нэмэгдэх юм шиг хүлээлт үүсгэж болохгүй. Ямар ч байсан Засгийн газраас төрийн үйлчилгээний ажилтнуудын цалингийн доод жишгийг баталъя гэж байгаа.

Энэ нь багш нарын хувьд нэг сая орчим төгрөгөөр батлагдах болов уу гэж төсөөлж байна. Гэхдээ батлагдаагүй байгаа" гэв.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.15
    2022/01/08

    Битгий батлагдаасай ! Хувийн мэргэжлийн байгууллагууд хийж болох бүх ажлыг хувьд шилжүүлээч !

    Хариулах
  • 150.129.142.154
    2022/01/08

    Нийтэд нь нэг сая төгрөгийн цалин олгож болохгүй байх аа.. Нийт багш нар тань тэгтлээ мэргэжлийн ёс зүй ,чиг хандлага нь өнөөгийн шаардлагад нийцэж байгаа бил үү ?! Дипломтой л болохоос багшийн ёс суртахуунгүй балмад юмнууд байгаа шүү. Сайд та мэдэхийн дээдээр мэдэж байгаа байх аа.

    Хариулах
    • 66.181.161.117
      2022/01/09

      Яг тийм. Харилцаа, хандлага гэж юу ч байхгүй. Сургууль дээрээ архидна, ааш муутай. Багш нараа одоо чаражуулах хэрэгтэй. Алийн болгон ийм хүмүүст бага балчир хүшхдээ даатгах пм бэ.

  • 66.181.161.37
    2022/01/08

    1 сая төгрөгнөөс өөр юм мэдэдгүй сайдаар яахын цалин нэмж байгаа гээд бусад зүйлийг хасаж яахын тэрэн дормоо хуучнаараа бсан нь дээр сайдтай цалингаа 1 сар сольж авч үзэх юмсан

    Хариулах