Р.Эмүжин: Эрх мэдэл, эрдэс баялаг хоёр буруу хоршихоороо улсаа барж, ардаа алдаг юм байна

2022/01/08

Р.Эмүжин: За би тэр муу эм нь байна аа.

Казакстаны явдал бидэнд юуг харуулж байна вэ, яагаад сэтгэлд эмзэг тусаад байна вэ? Бид араас нь алхаж байгаа болохоор л, манай төрд бас цадахаа мэддэггүй цагийг эзлэгчид он жилээр, овог отгоороо суурьшчихаад, иргэдийн татварын мөнгөөр удам дамжин, үе залгамжлан ихээхэн наргиж байгаа учраас л сэрэмжлэх, сэтгэл дэнслүүлэх шалтгаан болчихоод байгаа юм. 

Жомарт Токаев яагаад ард түмэнтэйгээ хэлцэл явуулж, харилцан буулт хийсэнгүй вэ? Түүний оронд цэргийнхэндээ тушаал өгч, урьдчилан анхааруулалгүйгээр иргэдийнхээ эсрэг шууд гал нээх шийдвэр гаргалаа. Таван орны цэрэг оруулж, жагссан, боссон бүхнийг газартай тэгшлэх алхам хийлээ. Бууж өгөөгүйг нь шууд устгана гэж өөрийн биеэр мэдэгдлээ. Хэвлэл нь төв талбай дээрх террористуудыг устгалаа гэж мэдээлж байна. Хэзээ байтлаа террористууд төв талбай дээр жагсдаг болчихсон юм? Талбай дээр жагсдаг, суудаг, өлсдөг. Өчнөөн жагсаал хийсэн туршлагатай монголчууд үүнийг мэднэ. Энэ бол казакуудын гурав дахь амь дүйсэн жагсаал бослого байлаа. Тэд парламентийн засаглал, амьдралын боломжит нөхцөл шаардсан. Гэтэл Назарбаев зугтан гарч, Токаев иргэдтэйгээ хэлцэл хийж, харилцан тохиролцоонд хүрэхийн оронд гаднын цэрэг оруулж, хядуулж байна. 

Токаевийн хувьд Казакстан хөгжсөн, ядуу казакуудын хувьд харин үгүй. Хөгжсөн мэт харагдуулахын тулд хөлслөгдсөн хэвлэлийнхэн нь яахаа ч мэдэхгүй яг гацаанд. Энэ ялгаа манайд бас бий, сүүлийн үед бүр ихсэж байгаа. Баян хоосны ялгаа ихсэх тусам, төр, түмний дундын ангал томрох тусам, төр дагаж хөрөнгөжсөн эрх мэдэлтнүүдийн хөгжлийн талаарх ойлголт тэртээ Баянхошууны эцэст хаягдсан иргэнд хүрч чадахгүй төөрөлдөх тусам хэдий нэг улс боловч хэлэлцээрийн ширээний ард суух найдвар нуран унадаг юм байна. Манайд ч гэсэн Тамсагийн нефтээ хятадуудад цөлмүүлээд, өөрсдөө үнэтэй бензин хэрэглэдэг гашуун баримт бий. Энэ талаар хэн ч дуугардаггүй, дуугарахгүй. 

Ард түмэнтэйгээ хэлэлцэж болох боломжийг шууд үгүйсгэж, гаднын цэрэг, хүчинтэй хавсран иргэд рүүгээ эргэж дайрна гэдэг чинь энэ улс дуусч буйн дохио ажээ. Казакстанд нүд гялбам бүтээн байгуулалт, нүүр тэнийлгэм хөшөө баримал олон бий. Гэвч боловсроогүй хаягдсан иргэдийн хувьд тэр бүхэн баярхал бус хоосрол, хорсол байсныг харлаа. 

Манайд ч бас шинэ жилээр талбай дээр тавьсан хөшөөнүүдийн нэгийг шөнөөр хэмх цохиод хаясан нь хэдхэн хоногийн өмнөх явдал. Өөрийнх нь боловсрол, үр хүүхдийнх нь эрүүл мэнд, ах эгчийнх нь цалинд зориулагдаагүй мөнгө хөшөөнд зориулагдсанд уурссан үзэн ядалт гэж энэ шүү дээ. Эрх мэдэл, эрдэс баялаг хоёр буруу хоршихоороо улсаа барж, ардаа алдаг юм байна. 

Казакстанчууд хамгийн гашуун түүхийг бичиж байна, бидний өмнөх зам энэ хэвээрээ үргэлжилбэл хаана хүрч болохыг тэд харуулж байна. Улсаа дэлхийгээс тасалж байгаад дээлийг нь нөмрүүлж, үүрд ядуу амьдар, үг бүү хэл, үзэг бүү хөдөлгө, үүнээс өөр сонголт үгүй хэмээн тулгана гэдэг бол дарангуйллын эцсийн буудал ажээ. Иймдээ хүрч, ингэж улсаа нураах эрх өнөөгийн төр баригчдад ч үгүй, түмэн олонд минь ч үгүй. Эцсийн эцэст брэндийн цүнхэндээ брэндийн хувцсаа чихэж ч амжилгүй, үнэт машинуудынхаа хаалгыг ч нээж чадалгүй эх орноосоо зугтахаас аргагүй болдог орчлон юм байна.

Үүнийг л ойлгоод өг дөө. Энэ жагсаал, бослогыг терроризм, шашин, засаглал...алинаар нь ч тайлбарлаж болно. Баян хоосны ялгаа, баялгийн хуваарилалт иймдээ тултал гаараагүй бол, казакууд ядууралд хэт автаагүй бол хэн тэнд чинь очиж жагсах юм бэ. Алдах юмтай хүн алалцаад ингээд зогсох уу? Буудаж ал гэсэн тушаалд төрийн тэргүүн нь гарын үсэг зурчихаад байхад онилсон бууны бай болоод олноороо ингэж зогсох нь терроризм юм уу? 

Аливаа юмны үндэс шалтгааныг мушгих аргагүй, үндэс бол газар, үндэс бол ус, үндэс бол агаар. Ямартаа л за би тэр дайнд хөөрдөг муу эм нь байна аа гээд бичээд байхав дээ. Эрх мэдэлтэй, эрх ямбагүй, цолтой цолгүй, баян ядуу...бүгд үхэхийн цагт нэг л газар очдог. Тэр бол чимээгүй хот. Тэнд ямар авсанд хэвтэж, ямар яс үлдээснийг чинь хэн ч сонирхохгүй. Нэр чинь харин үлдэнэ, нэмнээ чинь ялзарна. Эх оронгүй болохын цагт нэр алдраар ч яалаа, энэ бие дуусахын цагт эд баялгаар ч яалаа, амьдралын үнэн энэ юм.



Сэтгэгдэл (47)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.23.254
    2022/01/11

    Шалдан ирээд нүцгэн буцах хорвоод шуналгүй, нүгэлгүй явах юмсан.

    Хариулах
  • 139.5.216.192
    2022/01/11

    Нялцагнахгүй хэлэх үгээ л хэлсэн байна. Зөв өнцгөөс харж бичдэг шүү. Үнэн нь энэ юм чинь яахав дээ. Эх орон гэдгийг ойлгодоггүй ойлгохыг ч хүсэхгүй хүмүүс их бдагт эмгэнэл оршино

    Хариулах
  • 202.126.89.29
    2022/01/11

    Өөрсдийнхөө төлөө тэмцдэггүй улс орны ард мөхөж байгаагийн тод гашуун хар түүхийг дэлхийд ил тод Казахстан үндэстний хараар түүхэнд бичигдлээ. 76 -н хөлдүү толгойтнууд эрх биш ойлгосон биз!?! Монголчууд ташуураа бариад морин дээрээ мордвол байлдах чадалтай ард түмэн шүү!?! гэж суут ухаантны хэлсэн үг дэлхийн түүхийн хуудаснаа бичигдсэн байдаг. !?! моншол улсын хүн 5 саяд хүрвэл дэлхийг эзлэнэ шүү гэж үнэн үг ч баыдаг

    Хариулах
  • 66.181.189.70
    2022/01/11

    Үнэн үг шар тос

    Хариулах
  • 150.129.143.199
    2022/01/10

    Zuv zyitei asuudal hunduud baigaa yum uur hych nemeed oligtoihon duugarah amitan alaga uu demjdege shuu mundaga emegtei

    Хариулах
  • 66.181.187.156
    2022/01/10

    Бодох л асуудал үнэн л зүйл бичжээ

    Хариулах
  • 103.229.122.37
    2022/01/10

    ҮНЭН ҮГ. ЭХ орны баялагаар баяжсан, төр бараадаж баяжсан луйварчид л монголд баярхаж байна. ЭНЭ хүн хулгай хийж баяжсан гэхэд үгүй гэж хацайлдаг хуулийн байгууллагатай байгаа нь монголын гутамшиг болоод удлаа. ЗАРИМ хэргийг 10 аад жил шүүдэг шүүхтэй л улс даа. МОНГОЛД амьдрал хүнд болж байна. үнэн. 400 000 төгрөгийн тэтгэвэрээр УИХ ын гишүүдээ нэг сар амьдар гэж тулгах юмсан.

    Хариулах
  • 202.9.40.244
    2022/01/10

    Үнэн зүйлийг бичсэн байна.Яагаад зарим хүмүүс үнэнг бичихээр уурлаад бгаа юм бол доо.Казакстанчуудад авлига хээл хахууль цөөн хэдэн хүний хэт баяжилт манайд байна шүү дээ.Боловсролтой оюуны чадавх сайтай ардын хүүхдүүдэд төрийн ажил олдохгүй л бгаа шүү дээ.Энэ эмэгтэйг шүүмжлэгчид өөрсдөө үзэл бодлоо бичээд нэр устайгаа гараад ирээч.Улс орны э/з ард түмэн 2 ядуурч өрөөнд баригдаж хоолгүй ядуучуудын тоо өссөөр л байна.

    Хариулах
  • 203.91.115.49
    2022/01/10

    Emujin Ganzorig 2 Tokuevtoi ochij uulzaad Heleh gesnee heleech dee End sar and hutsaad yuu hiine

    Хариулах
  • 202.126.89.130
    2022/01/09

    Энэ авгай казакуудыг дуурайж босцгоо гээд байнаа юу нь сайхан харагдаад байнаа? Галдсан шатаасан босгосон зүйлээ нурааж л байна. Хэлж ярих хүнгүй ганц авгайн хэлэх бол дурных шүү дээ

    Хариулах
    • 202.21.108.41
      2022/01/10

      Хүн бичихээр босдог юм биш төр буруу яваад хэсэг бүлэг баяжаад дарангуйлаад ирхээр босдог жамтай чамд намаас өөр бодож бгаа юм алга хоосон толгойтмунхаг амьтан минь тэр босгосон хөшөө баышин чинь ядуу ард түмэнд хэрэг болдоггүй юм гэдгийг энэ жагсаал энэ түрэмгийлэл харуулаад бга

    • 192.82.67.124
      2022/01/09

      чи ч үнэн мунхаг юмаа. энэ авгай чинь төрийн толгой гэгдэх нөхөд болон чамаас арай л холыг харж бичсэн бна шүү

    • 150.129.142.154
      2022/01/09

      Авгай ч гэх шиг. Чам шиг амьтан үсэглэх төдий болохоор үүнээс өөр юу бичихэв дээ зайлуул

  • 66.181.184.244
    2022/01/09

    Эмүүжин зоримог шийдэмгий эмэгтэй

    Хариулах
    • 192.82.68.206
      2022/01/09

      emuujin uneniig zorigtoi bichdeg bi lab demjdeg bodit bdal iim l bga shu de manai ter bumtnuud baga ch gesen um bodoj bga blgui de

  • 98.169.36.32
    2022/01/09

    Yag unen, mash sain bichsen niitlel boljee. Mongolchuud mini sain unshij erh medeltenguud uhaaraasai!!’

    Хариулах
  • 93.229.87.43
    2022/01/09

    Yg l bichij de unshdag MANAN baidag bol uu

    Хариулах
  • 24.13.68.99
    2022/01/09

    Эмvжин гэж их мэдэгч болжээ. Тvvний оролцохгvй юм гэж алгаа.зарим бичсэн юмны vг хэллэг найруулга гэж хvн ойлгоход бэрх.

    Хариулах
    • 192.82.67.124
      2022/01/09

      чиний тархины хэмжээ ойлгохооргүй л байхгүй юу

    • 98.169.36.32
      2022/01/09

      Ooroo baga medegch um bish uu. Oros ruugaa tonil. Kommunism butsaj irg bgaa Orost uun hunii erh ene ter.

    • 202.9.40.223
      2022/01/09

      Ийм юм ойлгохгүй толгойгоор яах вэ дээ

  • 202.126.89.132
    2022/01/09

    Үүнээс илүү яаж бичиж оылгуулгох вэ 76 малаа .. Монгол түмэн нэг босвол та нарт зугатах газар олдохгү шүү

    Хариулах
  • 202.126.88.222
    2022/01/08

    Энэ бусгуй уг ЕС ыг худлаа битгий яриач, хоосон яриа чинь хоол болохгуй байна, оорсдийнхоо биш ард тумнийхээ амьдралыг оод нь татаач гэж хусээд бичээд байх юм даа. Ногоо нохорт нь тархи байгаа юм болов уу.

    Хариулах
  • 117.136.33.195
    2022/01/08

    Пялдаг хошного долоогч нар их дайрч байх шив энд турхирсан юм алга голын олоод хэлж анхааруулж бичиж бага шуналт ард иргэдтэйгээ ойр байцгаа шунал ихэдвэл шулам болноо гэж анхааруулж бичсэн байна

    Хариулах
  • 103.57.92.135
    2022/01/08

    Эмүүжин чи казакстаны зөв бид тэмцэнэ гээд байгаа юмуу.Юу олж хожих юм.Бидний ард түмэн эв нэгдэлтэй баймаар байна.Худлаа ард түмний нэр барьж жагсаж цуглан эрх мэдэлд улайрагчдын гар хөл болохгүй шүү.Балай авгай

    Хариулах
  • 88.116.92.142
    2022/01/08

    Монголд бий болсон муу юм болгоны ард ардачлалаар бамбай хийсэн элбэгдорж байдаг

    Хариулах
  • 202.9.46.40
    2022/01/08

    Монголд Назарбаевчууд шиг шуналтай идэж цадагддаггүй Хулгайч дарга нар ихссэж байгаа шүү.Тэсэрнэ шүү

    Хариулах
  • 202.55.188.98
    2022/01/08

    Ёстой хэлэх муу үг олдохгүй юм даа манайд ч бас хөгийн хулгайч нар зөндөө байгаа шүү Элбэгдорж Эрдэнэ Баяр Баярцогт МЭнхболд Сү Батболдын мэтийн олон хүмүүс байгаа шүү

    Хариулах
  • 66.181.186.233
    2022/01/08

    Монголын төрийн ажил "нэг алхам урагш,хоёр алхам хойш" гэгч л болох юм даа.

    Хариулах
  • 192.82.90.142
    2022/01/08

    Оюунэрдэнэ чинь хятадруу явчихаагүй юм уу?хятадын баяр наадамыг хүндэтгэсэн дэлхийн анхны ерөнхийлөгчөөр тодорсон юм биш үү?

    Хариулах
  • 103.26.193.219
    2022/01/08

    Тэрийг чинь ч харин монгол улсад яруу тодоор үзүүлсэн ганц хүн нь Сайханбилэг л байна даа. Эмүжин “юм шиг” л бичдэг. Хурц, шударга, шулуун, үнэн ч юм шиг. Эхлээд бүр улайм цайм байсан, одоо аргаа өөрчлөөд цаад далд санаа нь Оюун-Эрдэнэ рүү л дайрч байдаг.

    Хариулах
  • 203.91.115.54
    2022/01/08

    Ehleed zugeer gadaad garsan ulsuudiin talaar bicheech dee Avch zugatah hurengegui Oyuun-Erdeniig hichneen dovtlood hadand hashgirahtai adil bus uu? Kazakhstan eeriness chino dugneltguigeer eersdee uchraa old dungeh via Tend baigaa gaig end duudah hereggui dee holuur holuur tui..

    Хариулах
  • 66.181.161.54
    2022/01/08

    balai huhen,haa gazriin yumig hamaad bichij bdg,bichdeg gechchee,ih delgurt utsaara herul hiigedl segsiisn yum yavj bsn,zam yavj bga huni energy h.....

    Хариулах
    • 98.169.36.32
      2022/01/09

      Ooroo um oigodooggui Uher bna. Emujin yag l bichsen bna.

  • 192.82.68.221
    2022/01/08

    Яс янгинатал бичдэг шударга бүсгүй. Санал, бодол яг нэг байсан. Гэхдээ би ингэж бичиж чадахгүй л дээ. Монголчуудад хэрэг болох байх. Баярлалаа.

    Хариулах
  • 192.82.88.241
    2022/01/08

    Ингэж зоригтой бичих аавын хүү монголд л лав байхгүй, эрчүүд нь арчаагүй хошного долоогчид болсон, Эмүжинтэй уулзаж ярилцаж суухсан

    Хариулах
  • 66.181.178.242
    2022/01/08

    Эмүүжин зоригтой бичдэг шүү. Өөр ингэж бичдэг хүн байна уу. Унших дуртай шүү. Амжилт хүсье

    Хариулах
    • 192.82.81.109
      2022/01/08

      Үнэнииг хэлжээ

  • 202.55.188.108
    2022/01/08

    Зөв шүү.арай л хэтэрсн бр

    Хариулах
  • 178.197.209.24
    2022/01/08

    Uneheer zurh yan getel heleh unen Ene l bna daa.

    Хариулах
  • 150.129.142.154
    2022/01/08

    Зөв өө зөв .Эмүжинд талархаж байна. Энэ бүсгүй рүү сүрэглэн дайрагсад монгол Назарбаевчуудын долдойнууд шүү дээ.

    Хариулах
  • 66.181.182.243
    2022/01/08

    Зөв. Дэмжиж байна.

    Хариулах
  • 103.229.120.140
    2022/01/08

    Р.ЭМҮЖИН ШУДРАГА БӨГӨӨД ҮНЭНИЙГ ӨГҮҮЛЭЭД БАЙНА.

    Хариулах
  • 66.181.161.62
    2022/01/08

    hh

    Хариулах
  • 66.181.161.62
    2022/01/08

    zz

    Хариулах
    • 98.169.36.32
      2022/01/09

      Chi bodvol brandiin tsunhee uureed gadaadad garsan hunii neg baih. Emujin goliig ni onood bichsen bna uheree!

  • 202.126.89.74
    2022/01/08

    Zuv shuu gadnihan manai bayalagt shunaj dairsh vi gehees sergemjtei l baih heregtei

    Хариулах