ОМИКРОН хувилбараас сэргийлэх зөвлөгөө

Х.Есү
2022/01/10

Өчигдөр Эрүүл мэндийн яамнаас дотоодод таван омикрон хувилбар бүртгэгдсэн талаар мэдээлэл хийсэн билээ.

Омикрон хувилбарын үед илрэх шинж тэмдгүүд:

  • хоолой өвдөх
  • нус гоожих
  • толгой өвдөх
  • ханиалгах
  • халуурах
  • үнэрлэх мэдрэхүй алдагдах
  • найтаах.

Омикрон хувилбараас сэргийлэх зөвлөгөө: 

  • Амны хаалт зүүх
  • Хүн хоорондын зай барих
  • Гараа тогтмол угаах
  • Өрөө тасалгаанд агааржуулалт хийх
  • Хүний бөөгнөрлөөс зайлсхийх
  • Ханиаж, найтаахдаа ам хамраа таглах
  • Вакциндаа идэвхтэй хамрагдах

ААН, албан байгууллагууд:

  • Албан хаагчдын биеийн халууныг өглөө бүр үзэж, өвчний шинж тэмдэг илэрвэл гэрт нь буцаах
  • Амны хаалттай хүнд үйлчлэх
  • Спиртэн суурьтай гар ариутгагч суурилуулах
  • 1.5-2 метрийн зайн тэмдэглэгээ хийх
  • Өрөө тасалгаанд 2 цаг тутам агаар сэлгэлт хийх






Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна