Тэмцэгч Б.Жагар болон ТББ-ууд нэгдэж ард иргэдийн өр зээлийн асуудлыг шийдэх ажлын хэсэг байгуулах шаардлагыг төрийн гурван өндөрлөгт хүргүүлж мэдээлэл хийлээ.
Сэтгэшгүй эмнэлгийн ерөнхий эмч С.Хүрэлбаатар:
"Дэлхий нийтэд 1-2 хувийн хүүтэй л зээл байдаг юм байна. Одоо бидэнд гурван хувийн хүүтэй зээл өгч болоод байна. Төр засгийн тэргүүнд хандаж би нэг зүйл хэлмээр байна. Тэр том мега төслүүд өнөөдөр Монголд хэрэг байхгүй ээ. Жижиг ААН-үүд хувь хүмүүст өгөх бизнесийн зээлүүд хэрэгцээтэй байна. Жижиг аж ахуйн нэгжүүдийн зовлон асар их байна. Би энэ коронаг эмчлэх талаар төрийн гурван өндөрлөгт өчнөөн асуудал тавьсан. Монголчууд үхэж үрэгдэж дуусч байна. Тэгэхэд ганцхан зүйл ярьж байна лээ. Чи хувийн эмнэлэг ээ хувиараа асуудлаа шийд гэдэг. Энэ хувийн хэвшилд ажиллаж байгаа хүмүүс чинь Монголын төрд харьяалагдахаа больсон байна.
Энх тайван замаар бүгдээрээ тэмцмээр байна. Энэ эдийн засгийн боолчлолоос, олигархуудаас салмаар байна. Ингэж салахын тулд бидэнд хүү багатай зээл хэрэгтэй. Ашгаасаа орж ирж байгаа зээлийг 20-50 хувиар нь жижиг аж ахуйн нэгжүүдийн зээлийг хөнгөлөөд өгвөл асар их хэрэгцээтэй байна. Бид ажилчдаа цалинжуулмаар байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
64.119.20.206
Хүүхнүүд; Хүрэлээ эмчээ үрээ өгөөч гэж гуйдаг юм гэсэн шүү хахаха
Хариулах202.55.188.100
даварсан гөлөг вэ тэр 3 хувийн зээл олдохгүй байхад
Хариулах