Алга монгол иргэн тус хотын цагдаагийн газар саатуулагдсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон

Х.Есү
2022/01/11

Казахстан улсын Алматыд хотод байнгын оршин суудаг Монгол улсын иргэн Д энэ сарын 4-нд сураггүй алга болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл тус иргэн Казахстан улсын Алматы хотын цагдаагийн газар саатуулагдсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон болохыг Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

ГХЯ: "Казахстан Улсын Алматы хотод байнга оршин суудаг Монгол Улсын иргэн Д нь 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гэрээсээ гараад одоог хүртэл эргэж ирээгүй байгаа талаар ар гэрийнхэн нь Нур Султан дахь ЭСЯ болон Алматы дахь КГ-д мэдэгдэж, туслалцаа хүссэн байна.

Мэдээллийн дагуу ЭСЯ, КГ-ын зүгээс Казахстаны холбогдох байгууллагад Монгол Улсын иргэний талаар мэдэгдэж, сураг гаргаж өгөх хүсэлтийг тавиад ажиллаж байна. 

Алга болсон гэх Монгол Улсын иргэн Д нь Казахстан Улсын Алматы хотын харьяа дүүргийн цагдаагийн газар саатуулагдсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна. Ямар шалтгааны улмаас саатуулагдсан болон хэзээ суллагдах талаарх албан ёсны мэдээллийг Казахстаны ГХЯ-наас авахаар ажиллаж байна.

Казахстан улсад суугаа Элчин сайдын яам, консулын газар уг иргэний ар гэрийхэнтэй байнгын холбоотой байгаа" гэх мэдээллийг өглөө. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна