О.Батбаяр: Эмийн багцыг авах тусам бусад тусламж үйлчилгээнд зарцуулах мөнгөнөөс хасагдана


Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр: “Өнгөрсөн онд коронавируст халдвар авсан иргэдэд олгосон эмийн багцад нийт 60 тэрбум гаруй төгрөг зарцуулсан. Эрүүл мэндийн даатгалын сангаас халдвараар дахиж өвчилсөн хүмүүст эмийн багц олгож байгаа. Гэхдээ ӨЭМТ-өөр дамжуулж олгож буй эмийн багцын 160,000 төгрөгт эм болон өрхийн эрүүл мэндийн төвийн эмчилгээний зардал, ажлын хөлс бүгд багтсан.

Энэ удаад омикрон хувилбарын халдвар хөнгөн, вакцинжуулалтын хувь өндөр байгаа тул заавал эмийн багц авалгүй томуу, томуу төст өвчний адил өөрийгөө гэртээ тусгаарлаад, 35-аас дээш хэмтэй халуурч, ханиалгавал эмээ уугаад эдгэрэх боломжтой. Онцын шаардлагагүй бол эмийн багц заавал авах гэсний хэрэггүй. Иргэн болгон багцаа авбал таны бусад тусламж үйлчилгээнд зарцуулах мөнгөнөөс хасагдана гэсэн үг. Тэгэхээр биеийн байдал хөнгөн тохиолдолд гэртээ өөрийгөө тусгаарлаад л, эмчлэх шаардлагатай”  гэлээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.114.233
    2022/01/14

    ene sogtuu tolgoig holduulaachee ikh l gai bolno doo

    Хариулах
  • 202.126.90.116
    2022/01/14

    тэр их ойлгомжгүй мэдээлэл байсан, өөрсдөө хувиараа эмээ ав гэсэн үг юм гэж ойлгосон

    Хариулах