“МОНГОЛ ХҮНС-МОНГОЛ БАРАА 2022” ​ үзэсгэлэнд оролцож буй иргэд, ААН-ээс түрээсийн төлбөр авахгүй


“МОНГОЛ ХҮНС-МОНГОЛ БАРАА 2022” арга хэмжээг  цар тахлын үед дотоодод үйлдвэрлэсэн хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх,  үндэсний жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, малчдаа дэмжих зорилгоор   2022 оны 01 дүгээр сарын 20-30-ны өдрүүдэд зохион байгуулж байна. 

Тус үйл ажиллагааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран зохион байгуулж байгаа ба халдвар, хамгааллын дэглэмд нийцүүлэн задгай талбайд зохион байгуулж байна.  Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд бараа бүтээгдэхүүнээ борлуулахад нь дэмжлэг үзүүлж 10 өдрийн турш түрээсийн төлбөргүй худалдаа эрхлэх боломжийг олгож байгаад талархалтай байгаагаа юм..

Төв цэнгэлдэх хүрээлэнд сүү, цагаан идээ, ууц, хэвийн боов, мах, махан бүтээгдэхүүн, гурил болон ноос, ноолуур, арьс ширэн, бэлэг дурсгалын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчийн үнээр, өргөн сонголттойгоор 18 аймгийн 80 гаруй иргэн, 60 гаруй аж ахуйн нэгж худалдаалж байна.





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна