Сайд асан Ё.Отгонбаяр албан ёсны твиттер хуудсаараа сэтгүүлчийг ална гэж сүрдүүллээ

22 цаг 29 минутын өмнө

Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдийн талаар бид цуврал болгон мэдээлж байгаа билээ. Өчигдөр /2022.01.24/ БСШУ-ны сайд асан Ё.Отгонбаярын эхнэрийн хамаарал бүхий компани Хөгжлийн банкинд 17.7 тэрбум төгрөгийн өртэй, найдваргүй зээлдэгчдийн жагсаалтад багтаж байгааг мэдээллэсэн юм. Үүний хариуд тэрээр “Би хүнтэй суухдаа ах дүү чинь зээлтэй юу гэж асуух ёстой байсан уу?” гэж өөрийн твиттер хуудсандаа бичээд байсан юм.

Тэгвэл тэрээр өнөөдөр өөрийн албан ёсны твиттер хуудсаараа сэтгүүлчийг ална гэж сүрдүүлсэн захидал илгээсэн тухай сэтгүүлч У.Оргилмаа дэлгэлээ. Тэрээр “Та хоёроос болж салж байна, чамайг олж ална. Миний амьдралыг алсан бол хариугаа авна. Заригтай чинь хамт ална. Үнэн хорсож байна. Нэгэнт тануус тэгж байгаан бол алалцана” гэж бичжээ.



Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.131.250.130
    15 минутын өмнө

    Төрөөс төрсөн тэрбумтэн түмний мөнгийг залуу эхнэртэйгээ хулгайлж баригдсан болохоор ичсэн хүн хүн ална гэчээр новшийн хулгайчийн үнэн төрх гарч ирлээ. Зайлах хэрэгтэй Монголын төрөөс татвар төлөгчийн мөнгийг төлөөрөй.

    Хариулах
  • 202.131.249.14
    6 цагийн өмнө

    ХҮН л юм чинь уурлана ш даа, монголчууд дандаа ерөөл хэлдэггүй биз дээ, байдаг л зүйл, Угаасаа хүний хувийн орон зай руу гүтгэн халдахаар хүнээс энэ байтугай үг гарна ш дээ, Амжилт,

    Хариулах
  • 192.82.83.96
    8 цагийн өмнө

    энэ нөхөр чинь налайхд сургууль барьсан ЦОГНОЙЖАМЦЫН ЛАНД200 Г ШУУД гудманд дээрэмдэж бсан авилга өгөөгүй гэж уул нь шоронд байх ёстой нөхөр шүү

    Хариулах
  • 202.9.40.204
    14 цагийн өмнө

    shunal ihedvel shulam bolj bgaan ilrel

    Хариулах
  • 192.82.72.67
    16 цагийн өмнө

    Alah heregteishd

    Хариулах
  • 64.119.22.97
    16 цагийн өмнө

    Залуу эхнэр нь яасан .кк

    Хариулах
  • 66.181.161.2
    17 цагийн өмнө

    Энэ нөгөө мүис гэдэг алдарт хулгайн брэндийг бий болгосон нөхөр байх чинь. Заригтайгаа алалцаж байхад яг таарах хоёр.

    Хариулах