Ирэх сарын 14-нөөс 5/9 зарчмаар, 28-наас 100 хувь танхимаар хичээллэнэ

Х.Есү
2022/01/26

Зсгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцуулж байна. 

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг хэрхэн зохион байгуулах талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээллээ. 

Тэрбээр "Сурагчдын өвлийн амралтыг долоо хоногоор сунган хоёрдугаар сарын 14-нөөс 5/9 зарчмаар хичээллүүлэх шийдвэр гаргалаа. Энэ нь нийслэлд хамаатай юм. Харин ногоон бүс болсон хөдөө, орон нутагт 100 хувь танхимын сургалтаар хичээллэх боломжтой гэж үзэж байна.

Хоёрдугаар сарын 28-наас 100 хувь танхимаар хичээллүүлэх үүргийг надад өгсөн. Ийнхүү танхимын сургалтыг хойшлуулж буй учир нь Омикрон хувилбарын оргил үе таарч байгаатай холбоотой юм.

Нэг зүйлийг уриалмаар байна. Хэрвээ хоёрдугаар сарын 14-нд хичээл сургалтыг эхлүүлэхийг хүсэж байгаа бол Цагаан сараа гэр бүлийн орчинд аль болох хязгаартайгаар баярлаасай гэж хүсэж байна. Дахиад хичээл сургуулийн асуудал хойшлох эрсдэл ч бий.

Их дээд сургуулийн хичээл хоёрдугаар сарын 7-ноос цахимаар, 28-наас танхимаар хичээллэнэ" гэв. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна