А.Бөртэ-Үжин Дэлхийн мисс 2021 тэмцээний финалд өрсөлдөнө

Х.Есү
2022/01/27

"Дэлхийн мисс-2021" тэмцээний финалын шатыг гуравдугаар сарын 16-ны өдөр зохион байгуулахаар болжээ.

Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон мисс А.Бөртэ-Үжин “Авьяаслаг мисс” шалгаруулалтад тэргүүлж тэмцээний хагас шигшээд шалгараад байсан юм.

Тэгвэл А.Бөртэ-Үжин  өөрийн цахим хуудаснаа “Дэлхийн Мисс тэмцээний финал гуравдугаар сарын 16-нд Пуэрто Рикогийн Сан Хуан цэнгэлдэх хүрээлэнд болох гэж байна. Цар тахлын улмаас зөвхөн шилдэг 40 орны гоо бүсгүйчүүд финалын шалгаруулалтдаа эргэн очих бөгөөд бусад орны гол бүсгүйчүүдийг цахимаар танилцуулах боллоо” гэжээ. 

Ийнхүү Монголын мисс шилдэг 15 орон оролцогчийн нэгээр тодроод байна.                                                                                           



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.