Лифтнээс унасан хүү эмнэлгийн тусламж авч чадалгүй амиа алджээ


Өчигдөр /2022.01.27/ Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, Төмөр зам орчмын нэгэн байрны долоон давхраас гурван настай хүүхэд унаж, амиа алджээ. 

Тухайн байрны СӨХ-өөс эвдэрхий лифтийг засварлаж, арга хэмжээ аваагүйгээс налж зогссон гурван настай хүү долоон давхраас доош унаж амиа алджээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар лифтний хонгилд унасан хүү амьсгаатай байсан ч, эмнэлэгт хүргэгдэх замдаа эндсэн гэв.

Яаралтай түргэн тусламжийн төвд 06.53 цагт дуудлага ирж, ослын газарт ирсэн боловч хүүхдийг аваад ойролцоох эмнэлэг рүү явсан байсан гэв. Урьдчилсан мэдээллээр хүүхэд аав, дүүтэйгээ хамт явж байсан. Аав нь хүүхдийг нэг давхрын лифтны хаалтыг цохиж гаргахад хүүхэд амьсгаатай байсан ч, харамсалтай нь эмнэлэг хүргэх замд эндсэн аж. Өдгөө хэргийг харьяаллын дагуу шалгаж байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.68.187
    2022/01/27

    Хайран бяцхан үр ,харамсалтай байна. Сар болгон л СӨХ мөнгө аваад л байдаг, энд тэнд эвдэрсэн хагарсан юу байна ,хүмүүсийн аюулгүй байдалд ноцтой асуудал үүсгэж мэдэхээр юмнуудыг засаж сэлбэж хариуцсан ажилдаа хариуцлагатай баймаар юмаа. Ниргэсэн хойно хашгирав гэж одоо ,өнөөдөр нээх худлаа гэмшсэн царайтай юмнууд арьсаа хамгаалаад л үлдэнэ. Угаасаа ийм л дүр төрх.

    Хариулах