Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
О.Баасанхүү: "2017 онд С.Эрдэнэ гэдэг хүнийг АН-ын даргаар бүртгэсэн Улсын Дээд шүүхийн 01 тоот тогтоол байдаг. Өнөөдөр хүртэл энэ тогтоолыг өөрчлөх, шинээр намын даргыг томилох асуудлыг удаа дараа Улсын Дээд шүүхэд хүргүүлсэн боловч шийдэгдээгүй.
Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр С.Эрдэнийг намын даргад бүртгүүлэх гээд чадахгүй байна гэх мэт ташаа мэдээллийг түгээж байна. Бид хуучин мэдээллийг л цахим мэдээллийн санд байршуул гэдэг хүсэлт тавьсан.
Энэ асуудалтай холбоотойгоор бид Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Ганзоригийг Сахилгын хороонд мэдүүлсэн. Улсын Дээд шүүхийн Сахилгын хороо саяхан хуралдахад нэгэн төвөгтэй асуудал үүссэн. Сахилгын хорооны шийдвэр ямар ч гарч болно. Энэ нь хараат бус байх ёстой.
Шийдвэр нь бидний хүссэн хэмжээнд гараагүй бол бид шийдвэрийг хүчингүй болгохоор Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах бүрэн нээлттэй юм. Энэ үүднээс бид Сахилгын хороонд ортол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Ганзориг өөрийнхөө итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Захиргааны хэргийн тэргүүн шүүгчийг томилсон байдаг. Шүүх хараат бус байна гэдэг зарчим алдагдаж байна.
Бид энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандана. Үндсэн хуулийн цэцэд Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Ганзоригтой холбоотой асуудлыг өгнө" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.129.216
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com
Хариулах