Авлигад холбогдсон 5 гишүүн МАН-аас хасагдлаа

2022/02/18

МАН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргажээ. 

МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар: "Энэ сарын 28-ны дотор дүрмийн зүйл заалтыг зөрчсөн намын гишүүдийн судалгааг гаргаж ирүүлэхийг үүрэг болгож байгаа. Намын гишүүд холбогдох хууль хяналтын байгууллагаас ял шийтгэл эдэлж байгаагүй гэсэн тодорхойлолт хавсаргадаг болсон.

Хэрэгт холбогдоод шийдэгдээгүй, шалгагдаж байгаа намын гишүүдийн асуудал бий. Гэмт хэрэгт холбогдсон намын гишүүд намаас түдгэлзэх хүсэлтээ өөрсдөө ирүүлэх ёстой. Энэ 30 хоногийг өнөөдрөөс эхлэн тоолно.  

МАН-ын дүрэм дээд шүүхэд ес хоногийн өмнө бүртгэгдсэн. Энэ дүрмийн дагуу улстөрд нөлөөлөл бүхий байдлаа ашиглан авлигын гэмт хэрэг үйлдэж ял шийтгэл эдэлсэн болон эдэлж байгаа таван гишүүнийг МАН-аас хаслаа. Эдгээр нь УИХ-ын гишүүн асан Г.Солтан, Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Д.Хаянхярваа, ХХААХҮ-ийн сайд асан Э.Батзориг нар.

Хөгжлийн Банкны зээлтэй холбоотой асуудалд намын нэр бүхий хүмүүс холбогдсон. УИХ, Хөгжлийн Банкан дээр ажлын хэсэг байгуулагдаж ажиллаж байгаа. Хууль хяналтын байгууллага дээр МАН-ын гишүүд Хөгжлийн Банктай холбоотой асуудлаар яллагдагчаар татагдсан мэдээлэл байхгүй байна. Хяналтын ерөнхий хорооноос уг зээлийн асуудлаар нэр холбогдсон хүмүүсийн тус бүрийн нэрээр албан хүсэлтийг хууль хяналтын байгууллагуудад явуулахаар шийдвэрлэлээ. 

Хуулийн байгууллагууд хамтарч ажиллан лавлагааг цаг хугацаа алдалгүй гаргаж өгнө гэдэгт итгэж байна. Ажлын гурав хоногт багтаан албан тайлбар ирүүлэхийг найман гишүүнд үүрэг болголоо.

Тодруулбал: 

  1. УИХ-ын гишүүн С.Бямбацогт,
  2. УИХ-ын гишүүн Г.Амартүвшин
  3. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг
  4. УИХ-ын гишүүн Г.Дамдинням
  5. УИХ-ын гишүүн асан М.Билэгт
  6. УИХ-ын гишүүн асан А.Сүхбат
  7. Барилга, хот байгуулалтын дэд сайд асан Ш.Лхамсүрэн 
  8. НИТХ-ын төлөөлөгч асан Ш.Үнэнбат нарт үүрэг болгосон. 

Хууль хяналтын байгууллагад яллагдагчаар татагдсан тохиолдолд 30 хоногийн хугацаанд намын гишүүнээс түдгэлзэх өргөдлөө ирүүлэхийг тогтоолд тусгалаа. МАН-ын дүрэмд 300 гаруй гишүүдийн санал туссан. Нэг ч гишүүнд ялгавартай хандах боломжгүй.

Хяналтын ерөнхий хороо Хөгжлийн Банктай холбоотой асуудлыг хэлэлцэж эхэллээ гэж ойлгож болно" гэв. 



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.61
    2022/02/21

    САЙН ЦЭЦЭРЛЭГЧ ТАРЬЖ БАЙГАА МОДНЫХОО МУУ МӨЧРҮҮДИЙГ ТАЙРЧ ЦӨӨЛДӨГ.

    Хариулах
  • 103.57.92.24
    2022/02/19

    намаас хасагдлаа гээд шийтгэл болох уу? хэдэн арав, зуун тэр бумаар нь идчихсэн хүмүүс өмхийгөөр хэхэрээд, шүдээ чигжийлээд диван дээрээ тарвалзанхан хэвтэх биз. тэгээд дараагийн идэх морио сойсон шиг ажиллах байлгүй.

    Хариулах
  • 213.87.151.176
    2022/02/19

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com

    Хариулах
  • 192.82.85.113
    2022/02/18

    Жүжиг, ач холбогдолгүй арга хэмжээ!

    Хариулах
  • 192.82.84.139
    2022/02/18

    БЯМБАЦОГТ нохойг хулгайн замаар нь тонилго төр улс намд маш их гай тарьсан нөхөр дөө

    Хариулах