Хидео Савада: Ч.Хүрэлбаатар МУ-ын Засгийн газрын нэрийг барьж “Таван Богд групп” ХХК-д ХУВЬЦАА ӨГ гэж шахсаныг ШАЛГУУЛНА. Энэ хүн хоёр орны харилцаанд СЭВ СУУЛГАХ ВИЙ гэж санаа зовж байна
Видео хувилбарыг үзэх линк: https://fb.watch/boos1CRwVN/

Олон нийтийн анхаарлыг татаад буй ХААН банкны 60 хувийг эзэмшдэг Японы “Савада Холдингс” компанийн хувьцаа зарах асуудал ямар шалтгаанаар хойшилж ирсэн талаар бид баримттай хүргэсэн.
Тодруулбал, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Чимэдийн Хүрэлбаатар “Таван богд групп”-т хувьцаагаа зарахыг сануулж, ятгаж, “тулгасан” хууль бус албан бичгийг 2019.01.25-ны өдөр буюу Монгол Улсын Сангийн сайдаар ажиллаж байхдаа Савада Хидеод хүргүүлж, улмаар түүнээс хойшхи хугацаанд хувьцаа зарах асуудал 35 удаа хойшилж бүтэлгүйтсэн байдаг.
Засгийн газрын өмнөөс том толгойлж үйлдэн, Япон руу явуулсан 11/386 тоот уг хууль бус албан бичигт “Таван богд группыг дэмжиж байгаагаа илэрхийлэн, хувьцаагаа зарахыг шаардсан байдаг. Үүнийг нь асуусан хэвлэлийнхэнд тэрбээр бухимдаж, тийм зүйл байхгүй хэмээн үгүйсгэж байлаа.
Өмнөх нийтлэлийг https://zuv.mn/srq линкээр уншина уу/
БАРИМТ: Ч.Хүрэлбаатар ашиг сонирхлоо хамгаалж, ёсзүйгүй, хууль бусаар манай хувьцааны арилжааг хоёр жил “ЗОГСООСОН” хэмээн шууд ба шууд бус хохирлоо нэхэмжилж АТГ-т ханджээ
Тэгвэл энэ удаа өнөөдрийг хүртэл Японы хөрөнгө оруулагч тал өөрсдийн эзэмшиж буй хувиа зарж чадаагүй нь Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар нарын улс төр, бизнесийн бүлэглэлийн “бохир” ажиллагаатай холбоотойг “Савада Холдингс” ТУЗ-ын дарга компанийн ноён Хидео Савада баталж, илчилсэн БАРИМТ-ыг хүргэж байна.

Тэрбээр одоогоос гурван сарын өмнө буюу 2021 оны 11 дүгээр сарын 22-нд Монгол Улсын Авлигатай тэмцэх газарт Ч.Хүрэлбаатарын хууль бус үйл ажиллагааг шалгуулах тухай гомдол гаргажээ.
Тэрбээр уг гомдолдоо “Японы хөрөнгийн биржид бүртгэлтэй Sawada Holdings компани нь 2003 онд ХААН банкийг худалдан авсан цагаас хойш 20 жилийн хугацаанд Монгол Улсын банкны салбарт хөрөнгө оруулалт хийсэн томоохон анхдагч байгууллагуудын нэг билээ. Бид ХААН банкийг банк санхүүгийн салбарын системийн чухал банк болгох өсөлтөд түлхэц өгөхийн зэрэгцээ тус банкны дижитал шилжилт, банкны цогц үйлчилгээг Монгол орны өнцөг булан бүрт хүргэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан.
2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Sawada Holdings компанийн хувьцаа эзэмшигчдэд томоохон өөрчлөлт оруулах хувьцаа худалдан авах тендер зарласан. Бид ХААН банкны томоохон хувьцаа эзэмшигчийн хувьд Монгол Улсын Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасны дагуу тендер зарласан талаарх мэдээллийг Монголбанкинд цаг хугацаанд нь мэдэгдсэн болно.
Sawada Holdings нь Японы хөрөнгийн биржид бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани бөгөөд манай бизнесийн үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжийн дагуу явагддаг тул компанийн хувьцаа эзэмшигчдийн бүтцэд гарсан өөрчлөлт, хувьцаа шилжүүлэх аливаа үйл ажиллагааг ил тод хэрэгжүүлдэг.
Гэвч Монгол Улсын Банкны тухай хуульд заасны дагуу зөвшөөрөл олгох эрх бүхий холбогдох албан тушаалтны заавар, шаардлага болон зөрүүтэй тайлбарын улмаас тендер зарласан цагаас хойш 2 жил орчмын хугацаанд хувьцаа шилжүүлэх хэлцэл хойшлогдсон.
Хаан Банкны 60 хувийг эзэмшиж буй томоохон хувьцаа эзэмшигч Sawada Holdings компанийн томоохон хувьцаа эзэмшигчдэд өөрчлөлт орохтой холбогдуулан ХААН банкны гадаадын хөрөнгө оруулагч болох Sawada Holdings компанийн хувьцааг худалдаж авахаар төлөвлөж байсан Япон Улсын компаниуд болох Metal Capital, Upsilon Investment компаниудын нэр хүндэд үндэслэлгүй, бүдүүлгээр халдах хэргүүд гарч байна. Манай хувьцаа шилжүүлэх үйл ажиллагааг хууль бус хэмээн олон нийтэд буруу ташаа мэдээлэл өгөх, Sawada Holdings компанийн шинэ хувьцаа эзэмшигч болох Meta Capital компанийг Монгол Улсад хууль бус мөнгө угаах ноцтой гэмт хэрэгтэй холбогдуулан гүтгэж байна. Иймд, Sawada Holdings компанийн зүгээс Монгол Улс дахь Япон Улсын Элчин сайдын яамаараа дамжуулан албан ёсоор АТГ-т гомдол хүргүүлж байна.

Энэхүү гомдлын гол шалтгаан нь Монгол Улсын Сангийн сайд асан, одоогийн Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатарын олон нийтэд ярилцлага өгөхдөө хэлсэн үг мөн тус ярилцлагыг үндэслэн олон нийтийн сүлжээнд гарсан нийтлэлүүдтэй холбоотой болно.
Саяхан, ноён Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар ажиллаж байхдаа буюу 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр бидэнд илгээсэн 11/386 дугаартай албан бичгийг олон нийтэд ил болгосон нь олон нийтийн анхаарлыг татан нийтэд хэлэлцүүлэг өрнүүлсэн билээ. Энэ мэт хэлэлцүүлгийн явцад уг албан бичиг нь эрх мэдлээ урвуулан ашиглах, эрх мэдлээ хэтрүүлсэн зэрэг Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн гэмт хэрэг байж болзошгүй болох, мөн Ч.Хүрэлбаатар нь зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын Засгийн газрын нэрийг ашиглан бидний хувьцааны арилжаа хийх үйл явцыг зориудаар удаашруулах замаар Таван Богд ХХК-д хууль бусаар давуу эрх эдлүүлэх, зөвхөн тодорхой этгээд буюу Таван Богд ХХК-д хувьцаа худалдахаар шахаж байсан нь бидний анхаарлыг татаж байна.
Дээр дурдсан үндэслэлээр Ч.Хүрэлбаатар нь өөрийн хувийн ашиг сонирхол, өөр компанийн бизнесийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс манай хувьцааны арилжааг хууль бусаар, ёс зүйгүй 2 жил шахам сунгаж, бидний дотоод үйл ажиллагаанд хууль бусаар хөндлөнгөөс оролцсоноос үүдэн эдийн засгийн шууд болон шууд бус хохирол, тэр дундаа боломжоо алдаж, зардал нэмэгдсэнийг нэхэмжилж байна.
Монгол Улсын хууль, тогтоомжийн дагуу Сангийн сайд асан, одоогийн УИХ-ын гишүүнээр ажиллаж буй Ч.Хүрэлбаатарын манай байгууллагын нэр хүнд болон хувьцааны ханш зэрэгт эдийн засгийн ноцтой хохирол учруулсан худал мэдүүлэг, хууль бус үйлдлийг бүрэн шалгаж өгөхийг хүсэж байна.
Upsilon, Sawada Holdings болон Хаан Банк нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу Монголбанкны зүгээс шаардсан шаардлагатай бүх мэдээлэл, баримт бичгийг хугацаанд нь бүрдүүлж өгсөн бөгөөд зохих зөвшөөрлийн дагуу хувьцаа шилжүүлсэн болохыг Монголбанк батлах болно.
Sawada Holdings нь Японы хөрөнгийн биржид бүртгэлтэй нээлттэй компани тул манай Upsilon компанитай хийсэн гүйлгээ нь Япон Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу мөн тус улсын холбогдох байгууллагуудын хяналтын хүрээнд хийгдсэн гэдгийг бид онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Иймд Ч.Хүрэлбаатарын олон нийтэд мэдээлж Meta Capital компанийг мөнгө угаах, терроризмтой холбоотой гэх хардлага нь Япон Улсын банк санхүүгийн салбар ч эргэлзээтэй, сэжигтэй шинж чанартай болохыг илтгэж байна. Энэхүү бүдүүлэг, ёс зүйгүй үйлдэл нь манай хоёр орны харилцаанд сөргөөр нөлөөлж болзошгүй тул ийм үйлдлийг таслан зогсоохын тулд зохих арга хэмжээг цаг алдалгүй авах нь бидний хамтын хариуцлага юм.
Иймд энэ нөхцөл байдлын үнэн мөнийг судлах нь зөвхөн манай компанийн ашиг сонирхолд нийцэх төдийгүй бидний нэн тэргүүний зорилт бөгөөд зохих шийдвэр гаргахад яаралтай хандах бидний саналтай нэг байна гэдэгт найдаж байна” гэжээ.
Тэрбээр уг гомдол нэхэмжлэлээ Монголбанк, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яаманд мөн хүргүүлсэн байна.
Ингэж Японы хөрөнгө оруулагчид, найрсаг харилцаатай Япон улсад Монголыг “шившиг” болгож буй “худалч, хулгайч” таны хамар дор, хажууд чинь энэ мэт хууль бус зүйлсийг хийгээд явж байсныг тухайн үеийн Ерөнхий сайд байсан эрхэм Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Та мэдэж байсан уу?
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.88.150
Ih muuhai yum yariad baina, japan humuus ulaim tsain hudal yrihgui shu, naad mongol humuystee zaraad yah yum vee
Хариулах103.57.92.26
женко давгадорж нарын цохилт эхэлж дээ орос украин хоёр шиг үзээд бай даа хэн нь ялах вэ хүрэлбаатар байхаа арай хор гай нь монголд бага идсэн нь бага харин нөгөөдүүл ч хэцүү хүмүүс дээ давгаа гуай хөгшёүүлийн мөнгийг өгөөч дээ
Хариулах66.181.161.10
Х О Ш Н О Г О ХҮРЭЛБААТАРЫГ ХЭРЭГ ҮҮСГЭЖ ШАЛГААЧЭЭ.
Хариулах202.21.109.36
Эхлээд хүрэлээг цагдан хорь дараа нь шалга сү гээс дутахгүй бгаа идсэн уусан нь...
Хариулах59.153.86.31
HAAN BANK UG NI HUDUU AJ AHUIN BANK BLAA YUJ YABJ HARIIN HUNIIH BOLSON YUM BOLDOO HEDEN SAYAAAR L HARILTSAGCHIINHAA MUNGIIG LUIBARDAN IDCHIHEED HOHIROOLOO L GEDEG BUTSAAJ TULDUG BOLOB UU HAAN BAHK AA GEJ
Хариулах103.229.120.190
ДАМПУУРСАН БАНК БАЙСНЫГ ЯПОНЧУУД ХӨРӨНГӨ ОРУУЛААД СЭРГЭЭГЭЭД БОСГООД ,ХӨГЖҮҮЛЭЭД АВЧ ЯВСАН ЮМАА.ЯПОНЧУУДАД БАЯРЛАХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ.МАНАЙХАН Л САЙН ЮМ САДАА БОЛООД Л ЯВЖ БАЙГАА НЬ ТЭР ДЭЭ
213.87.130.245
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - - Senstos.Com
Хариулах64.119.25.208
Хүрэлүүд угаасаал ийм шдээ Нөгөөх нь мэдсэнч мэдээгүй дүр эсгэнэ
Хариулах