Д.Сумъяабазар: Буруу рультэй машины импортыг хориглож, автомашины татвар, хураамжийг нэмэгдүүлнэ

Өчигдөр 10 цаг 21 минут

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар түгжрэлийг бууруулах хүрээнд гашуун шийдвэрүүд гаргана хэмээн мэдэгдэж байсан ч өнөөдрийг хүртэл дорвитой арга хэмжээ аваагүй. Тэгвэл тэрбээр "Өдрийн сонин"-ны сэтгүүлч П.Хашчулуунд өгсөн ярилцлагадаа түгжрэлийг хэрхэн бууруулах талаараа ярьжээ. 

Тэрбээр "Өнөөдөр нийслэлд бүртгэлтэй байгаа 650 мянган машин бүгдээрээ хотын хөдөлгөөнд орвол нийслэлийн зам шууд зогсоно. Тэг зогсолт болно. Тэгэхээр шийдэмгий, хатуу шийдвэрүүд гаргах цаг болсон.

Нэгдүгээрт, импортоор орж ирж байгаа насжилт өндөртэй, он хуучин, цаад газраа аваар осолд орсон, буруу рультэй зэрэг тээврийн хэрэгслүүдэд импортын хязгаарлалт тогтооно. Цаад газраа төмрийн хог руу ачигдахад бэлэн болсон автомашинуудыг манайхан засаж, янзлаад эх орондоо зарж байгаа. Үүнийг хориглоно. Импортоор орж ирж байгаа буруу рультэй тээврийн хэрэгслийг 2022 оны наймдугаар сараас уу, 2023 оны нэгдүгээр сараас хорих уу, энэ хооронд шийдвэр гарна. Харин одоо ороод ирсэн буруу рультэй машинуудад хугацаа өгнө. 2025 он хүртэл үү, 2026 он хүртэл гэдэг юм уу. Тэрнээс цааш шууд хориглоно.

Хоёртдугаарт, нийслэлийн нутаг дэвсгэрт явж байгаа автомашины татвар, хураамжийг нэмэгдүүлнэ. Жишээ нь, Их тойруу руу буюу хотын төв рүү орж ирэхдээ автомашинууд тодорхой цэг дээр өндөр төлбөр төлж орж ирнэ. Тэгж хотын төвд машинтайгаа зорчих эрх нээгдэнэ. Цаашлаад Их тойруу шиг бусад тойргуудыг бүсчилж гаргана. Хамгийн өндөр төлбөртэй нь  Их тойруу буюу хотын төв байна. 

Цаашдаа замын түгжрэл ачаалалтайгаа уялдуулж номер олгох зэрэг зохицуулалтын ажлыг Зам тээвэр, хөгжлийн яам биш нийслэл өөрөө хийдэг болох эрүүл механизм руу шилжинэ. Зогсоолуудыг тодорхой болгоно, төлбөрийн орчин үеийн систем нэвтрүүлнэ" гэжээ. 



Сэтгэгдэл (13)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.131.245.154
    13 цагийн өмнө

    хотын бүх машин буруу рультэй биздээ бараг,ямар ч амьдралгүй юм ярих юм,Огцорох нь дөхөж дээ.Ер нь буруу зөв руль түгжрэлд ямар ч хамаа байхгүй биз дээ,Буруу рультэй нь явахгүй зам хаагаад байгаа юм уу. Зөв рультэй машины бизнесийн нүх олж дээ, сайн судлавал юм гарна даа.

    Хариулах
  • 202.21.108.144
    15 цагийн өмнө

    Тэр тэгш сондгой , дугаарын хязгаарлалт, орон нутгийн машин,өнгө үзэмжгүй машин гэж ярь тэрнээс хүний олон саяын эд хөрөнгөнд халдахгүй шүү

    Хариулах
  • 202.21.108.144
    15 цагийн өмнө

    Тооцоо судалгаа хийгээч айл бүр 1-3 япон машинтай, энэ эд хөрөнгө нь ч болно гэдгийг бодоорой. Анхнаасаа юу ч дуугарахгүй оруулчихаад одоо юм ярихгүй шүү.

    Хариулах
  • 213.87.150.215
    Өчигдөр

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com

    Хариулах
  • 66.181.180.9
    Өчигдөр

    Огт машингүй хот больёоо. Бүгд нийтийн тээврээр.........

    Хариулах
  • 88.116.92.142
    Өчигдөр

    Яг зөв буруу рултэйг хориглох нмаш зөв

    Хариулах
  • 202.126.89.219
    Өчигдөр

    buruu rulitei mashin on hugshin mashiniig hasah shiidwer ni nen zuw bolowch ter ih toiruuruu orohdoo tatwar tulnu geed bga asuudal chin taalgdku bn lalruudaa,yaj idej uuh space gargah we geel haigaad bhn,yasaj naad ih toiruugiin zamaa zaschih,mashinii dugui bolon yawah eded gemtel uchruulahgvi bolgohoor bolchood tatwar nemne gej huysaarai dopingiin vvr uurhai mini

    Хариулах
  • 49.0.137.164
    Өчигдөр

    Odoonoos ehleed l Buruu Rulitei Mashin Hil gaaliar oruulj irehee bolichih tatvar ch arai bolooguiee !

    Хариулах
  • 66.181.187.124
    Өчигдөр

    Улсын нийслэл л юм бол хуультай, мөрдөх дүрэмтэй байх ёстой. Баруун талын дүрэмтэй тул зүүн талдаа жолооны хүрдтэй машинаар хөдөлгөөнд оролцох ёстой. Хотын төвийн зогсоол үнэтэй байх нь зөв. Дэмжиж байна.

    Хариулах
  • 192.82.65.47
    Өчигдөр

    Даварсан юмаа. одоо байгаа машиныг 3-4 жилийн дараа хорино гэж юу вэ. Буруу рультэй машинууд бослого гаргана да.

    Хариулах
  • 66.181.180.118
    Өчигдөр

    Чамд ард түмэнд татвар нэмэх эрх байхгүй байхаа

    Хариулах
  • 91.165.180.125
    Өчигдөр

    Buruu taldsaa rultee mashin mash ikh avaar osol khiideg.Gadnaasarj irj bagaa tergenuud bugd,khugtsaa duusan buguud ,avaar osol khiisen mashiniig tenden zasaj selbeed,mongolruu yavuuldag gesen.tegej khiij baasan khun uuruu yarsan ene bol 100% unen

    Хариулах
    • 122.201.21.3
      Өчигдөр

      Дэмий юм ярьж байхаар БЗД 26; 25 ХУД 15;18 р хороодод орон сууц барихгүйг шийд