Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдэд холбогдох асуудлыг АТГ-аас шалгаж буй. Энэ хүрээнд 73 ААН-ийн зээлийн мэдээллийг шалгаж байгаа бөгөөд манай сайт зээлдэгчидтэй холбоотой ашиг сонирхол бүхий асуудлуудыг цувралаар хүргэж буй.
Эдгээрээс анхаарал татаж буй бас нэгэн зээл бол Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэлийн нөхөр Улсын ерөнхий аудитор асан Д.Хүрэлбаатарын төрсөн дүү Д.Мөнхбаатарын 100 хувь эзэмшдэг "Эрд хул" ХХК Хөгжлийн банкнаас 700 сая төгрөгийн зээл аваад олон жил төлөхгүй явсан асуудал юм.
Тус компани зээлээ "Алт-2" хөтөлбөрийн хүрээнд авч, 600 сая төгрөгийн зөрчил үүсээд байгаа талаар хүснэгтэн мэдээлэл бий.
Д.Хүрэлбаатар, Д.Сарангэрл нарын хүү Улам-Өрнөхийн хувьд Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргаар багагүй хугацаанд ажиллаж байгаа. Бүх худалдан авалт, тендерийг шийддэг онцгой албанд удирдах ажил хийдэг түүнийг ах дүүс, танил талаа элдэв тендер, зээлд шууд ба бусаар дэмждэг гэсэн мэдээлэл хэвлэлээр хангалтай их гарч байв.
Түүнийг дээрх зээлд ч нөлөөлсөн байх магадлалтайг зарим эх сурвалж өгүүлж байгаа юм. Х.Улам-Өрнөхийн аав Д.Хүрэлбаатарын хувьд Улсын ерөнхий аудиторын албан тушаалыг хашиж байхдаа ЖДҮХС-гийн асуудалд холбогдож, өөрийн өргөдлөөр ажлаа өгч байсан түүхтэй нэгэн юм.
Ямартай ч эцэг, эх, хүү гээд гэр бүлээрээ төрийн өндөр албан тушаалуудыг хашдаг энэ мэт жишээ олон ч гагцхүү шударга ажиллаж, бусдын боломжийг хулгайлахгүй байхыг олон нийтийн зүгээс хүсдэг гэдгийг энд сануулъя.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.22.70
энэ гэр бүлийн хөрөнгийг хурааж төрөөс зайлуул
Хариулах172.225.55.62
Uuruu yum bicheesh
202.126.89.109
sarangereliin ger bul odoo bolih heregtei.naanaa mundag yum yarina.tsaanaa ger buleeree idej uuna arai denduu bish gejuu
Хариулах213.87.150.215
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com
Хариулах